Хавьтаж ойртсоноо ална, тална хэмээн заналхийлдэг хэдэн нөхөд. Эргээд харвал Женко буюу Ерөнхийлөгч асан Х.Баттулгын ойрын хүрээллийнхэн. Яагаад ойрын гэвэл, тэрбээр Ерөнхийлөгч байхдаа албан тушаалд томилсон эс бөгөөс дэргэдээ авч, өөд нь татсан эрхмүүд юм. Үүнд, эн тэргүүнд МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, Олимпийн аварга Н.Түвшинбаярыг нэрлэж болно.
Хар багаасаа үерхэж, нөхөрлөсөн багын найз, улсын начин Э.Энхбатыг хэвтэрт ортол нь зодож, өдгөө БНСУ-д эмчлүүлээд удаж байгаа. Тархиндаа хүнд гэмтэл авсан тэрбээр хөл дээрээ босох эсэх нь тодорхойгүй байгаа ч хэргийн эзэн Н.Түвшинбаяр нутагтаа адуу, малтай хөөцөлдөн, амар жимэр амьдарч сууна. Хэдийгээр түүнийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байгаа ч том артай тэрбээр батлан даалтад гарч, өгсөн мэдүүлгээ хэдэнтээ өөрчлөн анх согтуу байсан юу болсныг санахгүй байна хэмээж байсан ч эцэстээ найзыгаа буруутган өөрийгөө өмөөрч мэдүүлсэн сурагтай. Жудаггүй эрийн шинж энэ буюу. Ард түмний хайранд умбасан түүнд олны хайр хүндлэл зохьсонгүй, хүндэджээ. Х.Баттулга түүнийг хамгаалж, хаацайлаад ч энэ удаад хэргийг нь шүүхээр шийдэхээс аргагүй нөхцөл байдал үүссэн. Учир нь, үйл явдал олны нүдэн дээр болж, баримт нотолгоо нь нийгэмд хангалттай тархсан. Тэгээд ч Н.Түвшинбаярын танхайрсан, бусдыг зодож гэмтээсэн, дур зоргоороо аашилсан нь анх удаагийнх бус юм. Ийн хайцаалж давраасаар тэрбээр өнөөдөр тав хүртэлх жилийн ял сонсох гэмт хэрэгтэн болоход ойрхон байна.
Дараагийн эрхэм бол Асаршёорюү Д.Дагвадорж буюу олноо Аса аваргаар танигдсан. Тэрбээр нэгэн цагт Монгол Улсын нэрийг дэлхийд цуурайтуулж, монголчуудын хайр хүндлэлийг хүлээж явсан. Гэвч зодог тайлснаасаа хойш удалгүй тар нь танигдаж, балмад танхай зан авир нь ил болж, эзэмшлийнх нь Үндэсний хөрөнгө оруулалтын банк болоод Улсын цирктэй холбоотойгоор бодит үнэнийг хэлсэн хэнбугайг ч илт заналхийлж, элдвээр дуудах болсон. Сүүлийн үед түүнийг Монголын циркийн урлагийг гудамжинд гаргалаа хэмээн шүүмжилж буй. Асашёорюү Д.Дагвадорж 2007 онд Монголын үндэсний циркийг “Аса Константинг” ХХК-иараа дамжуулан менежментийн хувьчлал нэрээр хувьчлан авч байв. Тухайн үед тэрбээр Монголын циркийг дэлхийн түвшинд гаргаж, байрыг арчилж тордоно гэж амалсан ч циркчдийг нь гаргаж, түрээсийн дэлгүүр, баар хүртэл ажиллуулсан. Хамгийн сүүлд гэхэд л,циркийн байрны газрыг сэндийчиж, орвонгоор нь эргүүлсэн бичлэг нийтэд ил болсон нь нийгмийг тэр чигт нь бухимдуулсан гэж болно. Хатуу ширүүн төрх, хараалын үгсээрээ тэрбээр байсхийгээд ил гардаг ч өөрийг нь өмгөөлж, хамгаалж ирсэн “хуурай” ах Х.Баттулгынхаа нөмөр дор дэггүйтэж яваа нэгэн билээ.
Ерөнхий сайдын төрсөн ах, “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээрээ олонд танигдсан найруулагч “Херо” Баатар мөн л Х.Баттулгын нүүрийг улалзуулж яваа. Улсын баяр наадмын цэнгүүнийг хоёр жил дараалан зохион байгуулсан ч клипээс өөрцгүй болсон. Төсвийн мөнгийг үрэн таран хийлээ хэмээн шүүмжлүүлж хэсэгтээ чичлүүлсэн. Дараа нь “Хүүхдийн фонд” нэрийн дор урлаг, уран сайхны тоглолт зохион байгуулж, хоёр тэрбумыг төвлөрүүлж чадсан ч зохих газарт саяхан хүлээлгэн өгсөн. Үүнийг мөнгө угаалаа хэмээн хардагсад олширч, Ерөнхий сайд дүүгийнхээ нүүрээр олон тендерийг өөрийн болгосон гэх баримтууд ч сүүлийн үед яригдах болсон. Төрснөөс өөрцгүй ах Женкогийн, төрсөн дүү болох Ерөнхий сайдын нэрийг сэвтүүлж яваа тэрбээр мөд томоожихгүй бололтой.
Бас нэгэн хэл ам таталж, олны нүдийг орой дээр нь гаргаж байгаа хүн бол Соёлын сайд асан С.Чулуун юм. Түүнийг соёлын үнэт өвийг хууль бусаар БНХАУ-д худалдаалсан хэргээр Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж эхэлсэн билээ. Өндөр гэгээн Занабазар болоод богдуудын намтарт холбогдох үнэт жагсаалтад орсон таван намтрыг эрдэм шинжилгээний ямар нэгэн боловсруулалт хийлгүйгээр БНХАУ-д хэвлүүлсэн. Энэ номыг Хятадад 1200 юань буюу 570 мянган төгрөгөөр зарж, сошиалаар бүр нэг сая төгрөгт хэдийнэ хүрчээ. Тиймээс С.Чулууныг Соёлын сайдаар ажиллаж байхдаа эрх мэдлээ урвуулан ашиглаж, соёлын үнэт өвийг гадаадад үнээр хэвлүүлэн борлуулахад гол үүрэг гүйцэтгэсэн хэрэгт буруутгаж байгаа билээ.
Энэ мэтчилэн хажуудаа авч, халамжилж байсан “хуурай” дүү нар нь байсхийгээд шуугиан тарьж, нэр хүндийг нь шороотой хутгаж байгаад Ерөнхийлөгч асан Х.Баттулга цөхөрч гүйцээд байна. Ална, тална хэмээн заналхийлж, ард түмэн рүү нуруугаа харуулан дураараа дургиж, эцэстээ улсынхаа үнэт өвийг гадаадад гаргаж, зарж худалдаж идэхдээ тулсан нь харамсалтай.
Хүн таньдаггүй л хүн юм байна даа
Хуурай дүү нарын буруу гэхээс илүү хуурай ахын буруу! Ард түмний хайранд өлгийдүүлсэн, авьяастай, амжилттай хэдий ч гэнэн цайлган,ойворгон, эдгээр залуусыг урхидаж, сонгуулийн пиар, санал зулгаахдаа ашиглаж архи, мөнгө, луйвар, булхай, ертөнцийн хамаг муу бүхэнд живүүлж хүн биш болгож байгаа гол буруутан нь ЖЕНКО! Зөвхөн өөрийнхөө хүсэл шуналын төлөө олон сайхан залуусыг золионд гаргаж, Монголын ард түмний эсрэг хортой ажиллагаа явуулж амьдрах, тэсч үлдэх аргагүй болгосон хүнийг шүүхгүй гэж үү? . Яагаад бид баялагтай мөртлөө ядуу, ажилгүй, орлогогүй, тэр байтугай гадаад орчинд нүүргүй болчив???
Зөв
ХАЙР ДААДАГГҮЙ НОВШИЙН ХҮН ХОГНУУДЫГ ивээсний БУРУУ гэж юу байхав Гуйлгачин сэтгэхүйтэй, хоосон толгойлчихоод, боловсролгүй БУРУУ СЭХСЭН ОРКУУДЫН ГАЙ.
Дагваа муу сдак одоо шоронд удахгүй орноо түвшинбаярын дараа жангаа ид гөлөг
ХАЙР ДААДАГГҮЙ НОВШИЙН ХҮН ХОГНУУДЫГ ивээсний БУРУУ гэж юу байхав Гуйлгачин сэтгэхүйтэй, хоосон толгойлчихоод, боловсролгүй БУРУУ СЭХСЭН ОРКУУДЫН ГАЙ.
Булганы дарга нарын хороор 2 найз ийм байдалд хүрлээ дээ.Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй луйварчин бөгс долоогч,бацаануудаа дээрээ залчихдаг Булганчууд үнэхээр хог новш юм да.
Женко явсан газраа могойн хорлол хийж явдаг.17 чингэлэг спирт,том аж ахуйн нэгжүүдийн луйврын хувьчлал,төмөр замын ажлын дампуурал,ХХБ үйл ажиллагаа гээд тоочих юм бол замбараагүй их гэмт хэргүүд байгаа.Гэхдээ яахав монголчууд Баттулга бол хамгийн сайн ерөнхийлөгч байсан гэж орилолдож л байна.Тун удахгүй амаараа шороо үмхэж алиа алдахаараа Баттулга гэж ямар аймшигтай бузрын амьтан байсныг ойлгоно доо.
Uuruu har murtui bolohoor hajuu havid n gai n userdeg.
Hogiin amitaniig hogiin humuus l toiron ergeldenedee