“Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод ажиллаж ирэхдээ 240 сая ам.долларын зээл авсан гэх мэдээлэл гарсан.
Уг мэдээллийн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тодруулахад, “Эрдэнэт үйлдвэр” зэсийн баяжмал экспортолдог трейдер компаниудаараа дамжуулан гадаадаас бага хүүтэй хөгжлийн зээл авах хүсэлт ТӨБЗГ-т тавьж, холбогдох зөвшөөрлөө авсан хэмээн батлав.
Гэтэл Эрдэнэт үйлдвэр нь хотын дарга Д.Сумъяабазарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд 2018 оноос хойш 45 тэрбум төгрөгийг байршуулаад одоог хүртэл буцааж аваагүй байна. 2018 он гэдэг бол Д.Сумъяабазар Уул уурхайн сайдаар томилогдсоноос хойших хугацаа юм. Өөрөөр хэлбэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар нь хувийн банкныхаа актив, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл блансыг сайжруулж хувийнхаа бизнесийг дэмжих зорилгоор өөрийнхөө эрх мэдлийг урвуулан ашиглаж удирдаж байгаа салбарынхаа төрийн өмчит компани болох Монголын саалийн үнээ гэгдэх Эрдэнэт үйлдвэрийг хажуу хавиргаас нь давхар сааж эхэлсэн байгаа юм.
Баримт
2016-2021 онд эрдэнэт үйлдвэрийн мөнгө аль банкуудад ямар хэмжээтэйгээр байршиж байсныг харна уу? Энэ мэдээллээс харахад ҮХО-ын банкинд 2016,2017,2018 онуудад 200 сая хүрэхгүй төгрөг энэ банкинд байршдаг байсан бол Сумъяабазар сайд болсоныхоо дараа буюу 2019 оноос эхлээд 10 дахин буюу 2,5 тэрбум, 2020 онд 20 дахин буюу 45,2 тэрбум төгрөг, 2021 онд мөн адил 45,0 тэрбум төгрөг болсоныг харж болно. Үүнийг л ашиг сонирхол гэнэ.
Хэд хэдэн асуулт гарч ирж байна?
Энэ их мөнгөний хүүгийн орлого хаачсан бэ?
Эрдэнэт үйлдвэр энэ мөнгөө авах оролдлого яагаад хийхгүй байна вэ? Тэгсэн мөртлөө гадаадаас хүүтэй зээл авах гэж байгааг юу гэж ойлгох вэ?
Эрдэнэт үйлдвэрийн захирал Х.Бадамсүрэн та монголын байгалийн баялгын үр ашгийг ард түмэнд хүргэх ёстой болохоос биш ганц Сумъяабазар гэж хүний хувийн бизнесийг дэмжих ёсгүй. Ялангуяа ҮХО-ын банк нь дампуурах эрсдэлтэй гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан төрийн өмчит компаниудад мэдэгдээд мөнгөн хөрөнгөө татах чиглэл өгсөөр байхад яагаад тэр 45 тэрбум төгрөгөө эргүүлж авах ямар ч оролдлого хийхгүй байгаагаа тайлбарлах цаг болсон байх шүү.
Сумъяабазартай үзэлцээд үнэн мөннийг тогтоочих зоригтон алга уу. Энэ бол зүгээр луйвар эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан явдал мөн
Ene bol arail bn da Sumyabuzariig ogtsoruulach ee
Нөгөө хулих хурандаа чинь өөрөө энэ нөхрийн халаасанд орсон тул яаж чадахгүй л дээ.Оюунэрдэнэ бол бүр ам ч ангайх эрхгүй ийм нахөр УБ ыг хөгжүүлэж чадахгүй л дэн