Хотын дарга Д.Сумъяабазар “Үндэсний хөрөнгө оруулалтын банк өрөө төлж дуусгалаа” гэх өргөн хүрээтэй ПР-ыг хэвлэл, сошиалаар явуулж өөрийгөө гавъяа байгуулсан баатар мэт цоллуулж, иргэдийг хуурчээ.
2021 оны арваннэгдүгээр сарын 10-нд хотын мэр Д.Сумъяабазар “Би хэлсэндээ хүрнэ. Яагаад гэвэл, би Сумъяабазар” гээд хувийн банкинд нь хуримтлагдсан их өрийг 2021 онд багтаж төлөхөө мэдэгдэж байв. 2021 он ч дууслаа энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Үндэсний хөрөнгө оруулалтын банк өрөө бүрэн төлж дуусгаагүй. Гэрээний дагуу хэсэгчлэн төлж байгаа” гэх хариултыг өглөө.
Гэтэл Хот гэдэг их айлыг төсөв хөрөнгөтэй нь хамт захирч байгаа Д.Сумъяабазар он солигдохоос хэдхэн цагийн өмнө “Үндэсний хөрөнгө оруулалтын банкны хамт олон Нийгмийн даатгалын сан болон Эрүүл мэндийн даатгалын сангийн эх үүсвэрийн хүү, торгуулийн хамт хуваарийн дагуу бүрэн төлбөр хийж дуусгажээ…” гэж олон нийтийн сүлжээнд мэдэгдсэн юм. Мэдэгдлийг нь ажиглавал ЭМД, НДС-гын мөнгийг төлсөн гэж байгаа боловч Эрдэнэт үйлдвэрийн 44,4 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанид төлөх 26.9 тэрбум төгргийг төлсөн талаар дурьдаагүй учир бүтүүлэг, уянга халилтай байгаа юм. Энэ мэдэгдлийн дараа сошиал сүлжээнд “Д.Сумъяабазар нэгэн сайхан мэдээ дуулгажээ.”, “Хотын даргын барьсан бэлэг байв уу?” гэх мэт гарчигтэй сүржин ПР ажиллагаа өрнөв.
Төр, татвар төлөгчдийн мөнгийг өөрийнхөө хувийн банкинд байршуулчихаад буцааж авах шаардлаганд нь ямар ч хариу өгөхгүй 3 жил гаруй хугацаа өнгөрүүлсэний дараа хагас дутууг нь өгчихөөд “Хотын даргын бэлэг” гэж ПР хийлээ гэж жиргээчид бухимдав.
Иргэдийн бухимдалд Д.Сумъяабазар харилахдаа “Хулгай дээрэм хийж явснаа мэдэхгүй юмаа. чаддаг юм бол шалгуул” гэж даналзав.
Ер нь бол Д.Сумъяабазараас өөр /бас нэг тохиолдол нь Капитал банкны эзэн УИХ-ын гишүүн асан Ундармаа/ хэн нэгэн жирийн иргэн ийм хэрэг хийсэн бол аль хэдийн хариуцлага хүлээж хууч яригаар бол бүгд найрамдах аа уншуулчихсан байгаа. Харин Д.Сумъяабазар л төрд төлөх ёстой өрийнхөө нэг хэсгийг нь буцааж өгсөнийгөө гавъяа байгуулсан мэтээр өөрийгөө магтуулах тийм л double Standart-ын хүн санж.
Тэгээд ч асуудал нь Сумъяабазарыг хулгай дээрэм хийлээ гэж биш хууль зөрчсөн талаар юм. Төрийн сайдын эрх мэдлээ хувийн ашиг сонирхолдоо ашиглалаа гэж иргэд шүүмжилжсэн. 2017 оны 10-р сард УУХҮ-ын сайдаар томилогдсон Сумъяабазар удирдаж байгаа салбарынхаа төрийн өмчит компаниуд болох Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс таван толгой компаниудаас өөрийн хувийнхаа ҮХО-ын банкруу мөнгийг нь соронз мэт татаж эхлэсэн байдаг. Доор Эрдэнэт үйлдвэрийн банкуудад байршуулсан мөнгөн хөрөнгийн хэмжээг он сар болон банкуудтай нь харьцуулсан графикыг та бүхэн харж байна. Яагаад Д.Сумъяабазарыг сайд болсоноос хойш түүний банкинд хадгалуулж байсан Эрдэнэт үйлдвэрийн мөнгө 170 саяаас 45 тэрбум болтлоо өсдөг юм бэ? Үүнийг ашиг сонирхол, төрийн сайдын эрх мэдлийг хувьдаа ашигласан хууль зөрчсөн үйлдэл гэдэг юм эрхэм хотын дарга Сумъяабазар аа…!
дээрх асуултанд Эрдэнэт үйлдвэрийн захирал Бадамсүрэн хариулт өгөх ёстой ч зугатсаар л байна.
Эндээс харахад, хотын мэр Д.Сумъяабазар “2021 онд багтаж бүх өрөө төлж дуусгана. Яагаад гэвэл, би Сумъяабазар” гэх бардам мэдэгдэлдээ эзэн байж чадсангүй. Харин “Үндэсний хөрөнгө оруулалтын банк өрөө төлж дуусгалаа” гэх өргөн хүрээтэй ПР-ыг хэвлэл, сошиалаар явуулж байна. Тиймээс Д.Сумъяабазар аа, Эрүүл мэндийн даатгалын сангийн 27.4 тэрбум төгрөг, Нийгмийн даатгалын сангийн дөрвөн тэрбум төгрөг болон “Эрдэнэс Тавантолгой”-д эхний ээлжинд төлсөн гэх 8.5 тэрбум төгрөгийг ямар эх үүсвэрээс яаж төлснөө ил тод тайлагнана уу. “Эрдэнэт үйлдвэр”-т төлөх ёстой 44.4 тэрбум, Тавантолгойд тавьсан есөн тэрбум төгрөгийг төлж эхэлсэн үү!? хэзээ төлж дуусах вэ? гэдэг асуултанд хариулна уу?
Ингэхэд тэр “Би бол Сумъяабазар? гэж хэлсэн хүн хэн байсан юм бэ хотын дарга Сумъяабазар аа…
Ажлаа өгөх болж дээ хотын дарга маань
Зүгээр ажлаа өгөх биш хариуцлага хүлээх ёстой.
Сумъяабазар аа өрөө төл. бас яаж ямар мөнгөөр төлсөнөө ил тайлагна.
Сүртэй шдэ? Хотын дарга 4 жил хийхэд өрөө дарж л таарна! Тэвч хүлээ ха ха