Казахстан дахь эмх замбараагүй байдлыг зогсоох, энхийг сахиулах ажиллагааны хүрээнд ОХУ-ын шүхэрчид Казахстан руу нэвтэрчээ.
Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев өнөөдөр Хамтын аюулгүй байдлын гэрээний байгууллагаас туслалцаа хүссэн. Тус байгууллагад Армени, ОХУ, Беларусь, Киргиз, Тажикистан зэрэг орнууд багтдаг.
Казахстаны цагдаа, цэргийн хүчин болон жагсагчдын хооронд ширүүн мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд одоогоор 13 хүн нас баржээ.
Одоогоор хэчнээн цэрэг ямар хугацаагаар Казахстанд үүрэг гүйцэтгэх нь тодорхойгүй байгаа ч гол зорилго тус улс дахь дэд бүтцийг хамгаалах зорилготой аж.
Минобороны РФ показало первые кадры погрузки российских военных, которые в составе коллективных миротворческих сил ОДКБ направились в Казахстан.
— ТАСС (@tass_agency) January 6, 2022
Видео: © Минобороны России pic.twitter.com/7oKfopSXNU