Монгол Улсад суугаа ОУВС-гийн суурин төлөөлөгч Юн Сок Хён: Монгол Улсын хувьд цар тахлын сүүлийн хоёр жилийн хямрал, цочролоо бүрэн даваагүй, сорилтууд байна. Дээр Орос-Украины дайны нөлөө, БНХУ-ын ковидын чанга бодлого эдийн засаг үлэмж нөлөөлж байна. Монгол Улсын валютын нөөц буурч байна. Үндсэндээ экспорт буурч, валютын нөөцөө багассаар байна. Монголбанк жилийн дотор 1.6 тэрбум ам.долларыг нөөцөөсөө гаргасан байна. Өнөөгийн хийж буй интервенц төдийлөн сайн үр өгөхгүй гэж харж байна. Мэдээж дотоод валютын арилжаагаа зохицуулахын тулд интервенц хийх шаардлага байгаа. Гэхдээ зохицуулалт зөв байх ёстой. Ханш өсөөд байвал ААН-үүдийн гадаад төлбөр тооцоонд эрсдэл үүсэх учраас аль болох болгоомжтой хандах хэрэгтэй. Ханшаа барина гээд нөөцөө шавхаад байж бас болохгүй.
Нөгөө талд төсвийн орлого, зарлагаа эргэн харах шаардлага үүсч байна. Түүхий эдийн үнэ байгаа үеийг бүрэн ашиглаж чадахгүй, төсвийн орлого тасалдах эрсдэл бий. Нүүрсний үнэ ковидын үеэс гурван дахин өсч, 320 ам.долларт хүрсэн. Гэхдээ хил гаалийн асуудлаас болж түүхий эдээ гаргаж чадахгүй байна.