Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргажээ. Учир нь түүнийг албан өрөөндөө мөрийтэй тоглодог гэх мэдээллийг иргэдээс өгсөн аж. Энэ дагуу албаны шалгалт хийснээр уг шийдвэрийг гаргажээ.