Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар ирэх долоо хоногт БНХАУ-д албан ёсны айлчлал хийхээр болжээ. Тэрээр Ерөнхийлөгч болсноосоо хойш анх удаа урд хөршид айлчлах гэж байна.
Өмнө нь “Ковид-19” цар тахлын үед буюу 2020 онд Ерөнхийлөгч асан Х.Баттулга БНХАУ-д айлчилж байсан нь цар тахалтай үед урд хөршид айлчилсан анхны Ерөнхийлөгч болж байсан билээ.
Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувиар хоёр жилийн дараа дахин БНХАУ-д айлчлахаар болжээ. Монгол Улсаас хамгийн сүүлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Бээжин хотноо 2022 онд болсон Өвлийн олимпын нээлтэд оролцсон.
БНХАУ-д эрх баригч Коммунист намын XX Их хурал болж байгаа бөгөөд ирэх даваа гаригт өндөрлөх юм.
www.itoim.mn