Нүүрсний хулгайчдыг илрүүлэн нэрлэ гэсэн жагсагчдын шаардлагын дагуу Засгийн газар улсын нууцын зэрэглэлтэй нүүрсний баримтуудыг нууцаас гаргаж ил болгож эхэллээ. Өнөөдөр 2022 оны 12 сарын 9-ний өдөр засгийн газар ЭТТ-н нүүрстэй холбоотой, улсын нууцлалын зэрэг бүхий 9 гэрээг нууцлалын зэргээс гаргажээ. Эдгээрийн дотор Х.Баттулгыг ерөнхийлөгч байх үеийн улсын нууцад оруулсан, түүнтэй нэр холбогддог 2 том гэрээ байна гэв. Ямар ч байсан Х.Баттулга ҮАБЗ-ийн дарга байхдаа төрийн нууцад авч байсан “Эрдэнэс Тавантолгой”-той холбоотой гэрээ нээлттэй боллоо.
Ингээд хамгийн эхэнд
Богдхан төмөр замын төслийн суурь, бүтцийн барилгын угсралтын бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн МН-ЭТТ2022/497, ТТЗ-МН22/02 тоот МАШ НУУЦ гэсэн тэмдэгтэй гэрээг ил болгож байна.
Уг гэрээг байгуулсан Эрдэнэс таван толгойн ХК-ийн гүйцэтгэх Б.Ганхуягт 2020 оны 09 сарын 26 өдөр Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдэгээр харин Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргалд 2021 оны 06 сарын 05-ны өдөр Хөдөлмөрийн баатар цолоор шагнах зарлигыг Ерөнхийлөгч Х.Баттулга гаргаж өөрийн биеэр гардуулан өгч байсан билээ.
Харин өдгөө ЭТТ-ийн захирал асан Б.Ганхуягыг Авилгалтай тэмцэх газраас баривчилж шалгаж байгаа бол Н.Удаанжаргалыг мөн АТГ-ээс шалгаж байгаа боловч эх орноосоо зугатсан байдалтай байгаа юм.
Ингээд МАШ НУУЦЫН зэрэглэлтэй танилцана уу!