Иргэн Д.Мөнх-Эрдэнэд дөрвөн жил хорих ял оноож, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хаслаа.
Тодруулбал, иргэн Д.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хэлэлцлээ. Шүүхээс Д.Мөнх-Эрдэнэд
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1.2 зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилээр хасаж, 2 жил 6 сар хорих ял оноов.
22.1 дүгээр зүйл.Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах
- Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан бол нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5.1 зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жилээр хасаж, нэг жил 4 сар жил хорих ял оноов.
22.5 дугаар зүйл.Хахууль өгөх
- Гадаад улсын төрийн байгууллага, олон улсын байгууллагын албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүрэгтэйгээ холбоотой аливаа үйлдэл хийх зорилгоор шууд, эсхүл бусдаар дамжуулан хахууль өгөхийг шаардсан, авсан, эсхүл хахууль өгөх саналыг хүлээн зөвшөөрсөн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 13.1, 14.1-т зааснаар 1000 нэгжтэй тэнцэх буюу 1000000 төгрөгөөр торгох,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23.1.1 зааснаар 2700 нэгжтэй тэнцэх буюу 2700000 төгрөгөөр торгох.
Өөрөөр хэлбэл, нийт гурван жил 10 сар нээлттэй хориход хорьж, нийтийн албан томилогдох эрхийг таван жил хасаж, 3,700,000 төгрөгөөр торгохоор болж байна. Д.Мөнх-Эрдэнийн гэмт хэрэг үйлдэж олсон 10 сая төгрөгийг нөхөн төлүүлж, улсын орлого болгоно. Мөн улсад учруулсан хохирол болох 82 сая 268 мянга 785 төгрөг гаргуулна гэж шүүхээс танилцууллаа. Цагдан хоригдсон хугацааг хорих ялын хугацаанаас хасаж тооцох аж. Тиймээс гурван жил зургаан сар хорих юм байна. Харин Д.Мөнх-Эрдэнийн өмгөөлөг давж заалдана гэдгээ мэдэгдлээ.