Өнөөдөр 2024 оны Нэгдүгээр сарын 5 өдрийн улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэж байна. Улсын их хурлын гишүүдийн байр сууриас хүргэж байна.
УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: “Хөрөнгө оруулалтын тухай хуульд оруулж ирж байгаа Эдийн засгийн хөгжлийн яамны хамт олонд талархаж байна. Үнэхээр энэ бол маш чухал хууль орж ирж байна. Энийг бид нар аль дээр үед л хэлэлцээд шийдвэрлэчих байсан хууль юм.
За яах вэ энэ хууль дээр ингээд шүүмжилж байгаа дүрүүд бол ойлгомжтой. Эд нарын хийж чадах улс төр нь энэ юм л даа харамсалтай нь. Гэхдээ эд нарын ярьж байгаа нөгөө л хадны мангаагаар айлгадаг, нөгөө гаднынхан нь орж ирээд л бүх юмыг дээрэмдэж тоноод л монголчуудад юу ч үлдэхгүй гэж ярьдаг нөгөө төмөр замаар танк орж ирдэг гэдэгтэй яг адилхан.
Тэгэхлээр бид нар энэ үлгэрээ одоо дахин дахин яримааргүй байна. Үнэхээр бид энэ эдийн засгийнхаа тусгаар тогтнолдоо санаа зовж байгаа юм бол яг жинхэнэ утгаар нь энэ эдийн засгаа нээлттэй болгох хэрэгтэй. Эд нарын яриад байгаа энэ 2 том хөрш бид нарын урд хойд байгаа юм чинь бид нар аль аль болохоор хаалттай байх ярина гэдэг чинь маш буруу. Эсрэгээр бид нар нээлттэй байх ёстой. Тэгж байж эдийн засгийн тусгаар тогтнолоо авч үлдэнэ гэдэгт би бол 100%-ийн итгэлтэй байгаа. Тэгээд одоо энэ хуулийн хэлэлцүүлгийн үеэр энэ хуулийн төслийг дэмжсэн гишүүдийг харж л байгаарай. Нэлээн хэвлэл сошиалаар харлуулах тийм үйл ажиллагаа явуулна. Энэ нь өмнө нь бас гарч байсан тохиолдол юм. Тэгэхлээр энэ дээр бол ерөөсөө шантрахгүй манай яамныхан болон бусад одоо гишүүд, байнгын хорооны гишүүд, ажлын хэсгийнхэн сайн ажиллах хэрэгтэй шүү.
Саяхан 1 бизнесийнхэнтэй уулзахад 10, 20 жил манайд бизнес хийсэн гаднын хөрөнгө оруулагч үнэхээр шантарчихсан явж байна лээ шүү дээ. Би бол 1 л төрлийн бизнес 20 жил хийсэн тэгээд жил болгон юм уу тодорхой хугацааны дараа нөгөө л зөвшөөрлөө дахин дахин авдаг. Гэтэл зөвшөөрөл авах болгонд л маш хүндрэлтэй цаг хугацаанд нь гаргаж өгдөггүй бид нарын бизнес одоо ингээд л хэвээрээ байж байхад чинь дахин дахин нөгөө л анхдагч бичиг баримтаа шаарддаг. Энийг бид нар бас цэгцэлмээр байгаа юм. Энэ нөгөө далд бизнес хийх өртгийг нэмэгдүүлж байгаа хүчин зүйлийг бид нар анхаар хэрэгтэй. Уул нь бол Зөрчлийн зөвшөөрлийн тухай хуулиар энэ цэгцэлсэн боловч хэрэгжилт нь бас хангалтгүй байгаад байгаа юм. Ер нь бол манай эдийн засгийн онцлог нь энэ юм. Юу гэхлээр энэ төрийн оролцоог аль болохоор бид нар багасгах хэрэгтэй. Төрийн оролцоо их байгаа болохоор л хомсдол энэ импортын барааны инфляц ингэдэг чинь бас их хэмжээгээр нөлөөлж байгаа гэдгийг хэлмээр байна. Тийм болохоор миний хувьд бол энэ Хөрөнгө оруулалтын тухай хуулийг 100% дэмжиж байгаа. Бусад гишүүд бас дэмжихийг би уриалж байна.” гэв.