Рио Тинто группийн дарга Доминик Бартон эрчим хүчний шилжилтийн гол металлуудын эрэлт нэмэгдэж буй тул дэлхий дахинд илүү их зэсийн уурхай хэрэгтэйг онцолжээ.Мөнгөний урсгал болон ногоон эрчим хүчний гол металлуудын хэтийн төлөв нь нэмэлт үйлдвэрлэлийг хурдацтай нэмэгдүүлэхэд түлхэц болж байгаа тул дэлхийн уул уурхайн олборлолт сүүлийн саруудад огцом өссөн.Дэлхийн томоохон капиталын зах зээлийн компани S&O Global-ийн шинжээчдийн үзэж байгаагаар дээрх шалтгаанууд, тэр дундаа зэсийн эрэлт сэргээгдэх эрчим хүчний нөлөөгөөр өсөх төлөвийг харах юм бол зэсийн үнэ богино хугацаанд огцом хөөрөгдөөд зогсохгүй урт хугацаандаа ч өссөөр байх болно гэсэн таамаглал дэвшүүлж байна.
2035 он гэхэд зэсийн эрэлт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэнэ гэсэн урьдчилсан тооцоолол гарчээ. Зэсийн эрэлт хамгийн их нэмэгдэх орнуудад АНУ, БНХАУ, Европын Холбоо, Энэтхэг орж байна. Харин эсрэгээрээ 2036 он хүртэл зэсийн үйлдвэрлэл одоо байгаа хурдаараа л өсөх тул тухайн он гэхэд нийлүүлэлт нь эрэлтээ гүйцэхгүй байх эрсдэл харагдаж байна гэж эдийн засагчид үзэж байна. Зэсийн уурхайн олборлолт харин өнгөрсөн арван жилийн хугацаанд 50 хувиар удааширсан гэсэн статистик байна. Ялангуяа Латин Америкийн орнууд дахь зэсийн уурхайнуудын олборлолт удааширч байгаа нь нийлүүлэлт, зэсийн хомсдол үүсэх гол шалтгаан болно гэж тооцоолжээ.
Эх сурвалж: Mining.com