Өнөөдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 08-ны улсын их хурлын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн С.Чинзориг:
“Намайг ЗГ-т ажиллаж байхад 2018-2019 онд санаж байна. Тэр үед сангийн сайдаар ажиллаж байсан Хүрэлбаатар сайд энэ нүүрстэй холбоотой асуудлыг шалгаад 370 орчим мянган тонн нүүрс алдагдсан байх магадлалтай байна. Тодорхой хэмжээний тооны машинууд улсын дугаар нь тодорхой машинууд 2 талдаа дандаа хоосон орж гарсан гэсэн мэдүүлэгтэй байна гээд асуулдал маш их ярьсан. Тэгээд тэрийг тухайн үедээ ЗГ дээр яриад цагдаагийн байгууллагад шилжүүлж хууль хяналтын байгууллагаар шалгуул гээд л 3 жилийн өмнө цагдаад шилжүүлсэн. Өнөөдрийг хүртэл ерөөсөө хариу байдаггүй энэ мэтчилэн ингээд өмнө нь ажлын хэсэг гарсан Засгийн газраа шалгаад хууль хяналтын байгууллагуудад шилжүүлсэн хэчнээн одоо нүүрсний хулгайтай холбоотой хэрэг байгаа юм, тэдгээр хэргүүдийн явц нь одоо ямар байгаа юм, яагаад шийдэгдэхгүй байгаа юм. Зарим нь хэргүүд хууль хяналтын байгууллага дээр хэрэгсэхгүй болсон, хаагдсан гэсэн ийм одоо мэдээллүүд байна шүү дээ. Тэгэхээр одоо түр хороо өөрсдийн хэмжээнд ажилласан энэ 6 сарын хугацаанд олсон баримт дээр нь тулгуурлаад үнэн бодитой мэдээллийг иргэдэд, ялангуяа энэ парламентад одоо өгөх хэрэгтэй байна.” гэв