БНСУ-ын парламент Пүрэв гарагт хүний насыг тооцох уламжлалт аргыг халж, олон улсын жишгийг нэвтрүүлэх хууль баталснаар тус улсын иргэд албан ёсны бүртгэл, баримт бичигт 1-2 насаар “залуужихаар” болжээ.
Солонгосчууд хүүхдээ төрөнгүүт нь нэг нас хүрсэн хэмээн үзэхийн зэрэгцээ жил бүрийн нэгдүгээр сарын 1-нд нэг нас нэмдэг бөгөөд өдөр тутмын амьдралдаа энэхүү “хий нас”-аа ашигладаг.
Харин цэрэг татлага, согтууруулах ундаа, тамхины хэрэглээ зэрэгт зөвшөөрөгдөх нас нь олон улсын жишгээр байдаг аж.
Дээрх хууль 2023 оны VI сараас хүчин төгөлдөр болсноор энэхүү толгой эргэмээр тогтолцоо үгүй болох юм.