ВВС агентлагийн цахим хуудсанд “Өтөөр шарх цэвэрлэх нь: Чингис хаанаас өнөөдрийг хүртэлх өтний хэрэглээ” гэсэн гарчигтай мэдээ нийтэлжээ. Мэдээг товчлон орчуулав.
Чингис хаан, Америкийн иргэний дайн, Их Британийн эрүүл мэндийн салбарын нийтлэг тал юу вэ? Хэдий хачирхалтай ч энэ асуултын хариулт нь өтнүүд юм. Олонх шавжны адил ялаа нь авгалдай, өндөг болж, бие гүйцдэг. Ялааны төрлүүдийн дийлэнх нь авгалдай байхдаа өтний хэлбэртэй байдаг. Өт өндөгнөөс гарсан даруйдаа 100 дахин томордог бөгөөд үүний тулд идэж болох бүхнийг иддэг байна.
Цэнхэр, ногоон ялааны өт, хүүхэлдэйг бид муудсан мах, гэрийн тэжээмэл амьтны баасанд олонтоо харсан. Эдгээр ялааны өт шарх анагаах үйлчилгээтэй. Гэхдээ бүх өтийг эмчилгээнд ашигладаггүй юм байна.
Хэдийгээр өнөөгийн бидэнд сайхан сонсогдохгүй ч Чингис хаан Азид хийсэн тулаанд тэрэг дүүрэн өт авч яван, цэргүүдийнхээ шархыг цэвэрлэсэн тухай домог бий. Өтийг шархан дээр тавихад шархыг цэвэрлэдэг тул энэ аргыг эртнээс хэрэглэдэг байжээ. Өт амьд эсийг биш, үхсэн, хатсан, халдвар авсан эд эсийг л иддэг. Үүнийг монголчууд мэддэг байжээ.
Мөн Австралийн өмнөд нутгийн аборигенчууд, Мьянмарын уулархаг нутгийн иргэд, Төв Америкийн Маяачууд ч энэ аргыг хэрэглэдэг байсан гэх баримт бий.
Эх сурвалж: “Өт яагаад эрүүл мэндийн гайхамшиг болов“, BBC Reel видео, www.gogo.mn