Олон арван жил үргэлжилсэн бүтэлгүй оролдлогуудын эцэст судлаачид хүний дархлааны эсүүдийг хавдрыг хэрхэн илрүүлж, тэмцэхэд “сургадаг” вакцин бүтээх зөв аргачлалыг олсон болохыг “Moderna”, “Merck” компаниудын шинэ тайланд дурджээ.
Тодруулбал өнгөрсөн сард “Merck” компанийн бүтээсэн дархлаа эмчилгээний “Keytruda” бэлдмэлийг “Moderna”-ийн рибонуклейн хүчилд суурилсан хорт хавдрын эсрэг вакцинтай хослуулснаар тодорхой төрлийн арьсны хорт хавдар дахин үүсэх эрсдэл буурсны зэрэгцээ “Keytruda”-г дангаар нь хэрэглэсэнтэй харьцуулахад өвчтөний нас барах эрсдэлийг 44 хувиар бууруулж байгааг тогтоосноо хоёр компани мэдээлсэн байна.
эх сурвалж: Bloomberg TV Mongolia