Дэлхийн олон оронд салбартай томоохон компаниуд ажилтнаа олноор нь цомхотгох давлагаа тасрахгүй байна.
Майкрософт энэ долоо хоногт 10,000 ажилтнаа цомхотгож байгаагаа зарласан бол , Амазон компани 18,000 , Мета 11,000 , Twitter 4,000 гаруй ажилтнаа цомхотгохоор болсон. Харин тэгвэл хамгийн сүүлд Google 12,000 ажилтнаа цомхотгоо зарлалаа. Google-ийн толгой компани болох Alphabet-ийн Гүйцэтгэх захирал Сундар Пичай компанийн албан ёсны блог дээр 12,000 орчим хүнийг цомхотгож, ажилчдынхаа тоог 6%-иар бууруулна гэсэн хэцүү шийдвэрээ зарлав.