Японд хөдөлмөрийн насны нийт иргэдийн 2 хувь буюу 1.5 сая хүн нийгмээс өөрийгөө тусгаарлах хэв маягаар амьдарч байгааг тус улсын Засгийн газрын судалгаагаар тооцоолжээ.
“Хикикомори” гэж нэрлэгддэг тэдгээр хүмүүс нь ажил эрхэлж сургуульд явдаггүй, зөвхөн дэлгүүр орох эсвэл хоббигоо гүйцэлдүүлэхээс бусдаар гэрээсээ болон өрөөнөөсөө огт гаралгүй амьдардаг аж.
Японы нийгэм дэх дагаж мөрдөх ёстой хэм хэмжээнүүдийн дарамт шахалт нь “зожиг” иргэдэд хүндээр тусаж, хэдэн сараар зогсохгүй хэдэн жилээр ч гэртээ бүгэхэд хүргэдэг байна.
Түүнээс гадна цар тахлын үеийн хөл хорио “хикикомори” хүмүүсийн амьдралыг хялбар болгосон ч хязгаарлалтууд суларснаас тэдний хувьд нийгмийн амьдралд эргэж ороход улам хэцүү болсон байх магадлалтай аж. Учир нь дээрх 1.5 сая иргэний 20 гаруй хувь нь цар тахлын дараа тус амьдралын хэв маягт шинжсэн гэх үр дүн Засгийн газрын судалгаанаас гарчээ.
Эх сурвалж: Bloomberg TV Monoglia