Монгол Улсын эдийн засаг энэ оны нэгдүгээр улиралд 7.9%-иар өслөө. Эдийн засгийн өсөлт үндсэндээ гадаад эрэлтээс бий болжээ гэж үзэж болно.
Монгол Улсын валютын нөөц өнөөдөр 3.8 тэрбум доллар байна. Экспорт тасралтгүй, тогтвортой өсөж байгаа тул валютын нөөцийн хэмжээ ч байнга нэмэгдэж байна.
Нүүрс олборлолтын хэмжээ 3.3 дахин өссөн бол “Оюутолгой”ХК төлөвлөж байснаасаа 43%-аар илүү хэмжээний зэсийн баяжмал үйлдвэрлээд байна.
Л. Оюун-Эрдэнийн Засгийн газар хэдхэн сарын өмнө Монгол Улсын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж цар тахлын өмнөх хэмжээнд аваачих зорилт тавьж байсан бол өнөөдөр 3 салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээндээ оччихсон байна. Уул уурхай, тээвэр, барилга гэсэн 3 салбар цар тахлын өмнөх үеийн хэмжээнд хараахан хүрээгүй байна.
Өвөлжилт амаргүй байсан, малын зүй бус хорогдол нэлээд өндөр, шинэ төлийн тоо бага байгаатай холбоотойгоор ХАА-н салбарын өсөлт -5,1% байна.