Татварын багц хуулийн шинэчлэлээр татварын ил тод байдлыг хангах, татвараас зайлсхийхийн эсрэг Олон Улсын Стандартуудыг нэвтрүүлэх, татварын суурийг багасгаж, ашиг шилжүүлэхийн эсрэг олон шинэлэг заалтуудыг оруулж өгсөн. Үүний үр дүнд 2020 оноос аж ахуйн нэгжүүд Үнэ шилжилтийн дөрвөн төрлийн тайланг жилдээ нэг удаа ирүүлдэг болсон. Энэхүү тайлангийн ирцийг нэмэгдүүлэх, чанарыг сайжруулах зорилгоор татвар төлөгчид зориулсан дэлгэрэнгүй цахим сургалтыг бэлтгэн хүргэж байна. Та бүхэн дараах линкээр орж, тайлан илгээхтэй холбоотой цахим заавруудтай танилцаарай.