УИХ-ын гишүүн Г.Очирбат: Цагаан сарын үеэр зарим хороодод тог тасарсан байна. Чойжилсүрэн сайд олон жил сайд хийлээ олон дахин сонгогдлоо энэ салбараа мэдэх ёстой мөн АН-ын бүлгээс Доржханд болон Б.Чойжилсүрэн нарыг огцруулахыг шаардсан бичгийг ерөнхий сайд Г.Занданшатарт хүргүүлсэн ч одоо болтол ямар ч хариу алга. Чадваргүй сайд нартаа хариуцлага хүртэх ёстой. Чойжилсүрэн сайдад хугацаа, эрх мэдэл, бүх талын дэижлэг байсан ч юу ч хийж чадаагүй.
ҮХНӨ-р ерөнхий сайд танхимаа бүрдүүлж, сайд нараа чөлөөлөх эрхтэй болсон. Ерөнхий сайд ард түмнээ бодох уу ардын намын олигархиудаа бодох уу гэдгийг харах үлдлээ.
Эх сурвалж: zuv.mn
