Коронавирусын шинэ хувилбар нь одоогийн вакцинуудаас зайлсхийж магадгүй гэж сэжиглэж байгаа бөгөөд хэрэв тийм бол шинэчилсэн вакциныг шинэ оны эхээр авах боломжтой гэж Moderna Inc-ийн эмнэлгийн ахлах ажилтан Пол Бертон мэдэгджээ.
Мөн “Одоогийн вакцин нь короно вирусын omicron хувилбараас хамгаалж чадах эсэх нь дараагийн хоёр долоо хоногт тодорхой болно” гэжээ.
Массачусетс мужид төвтэй уг компани нь омикроны хувилбарын тухай мэдээ тархсаны дараа АНУ-д Талархлын баярын өдөр буюу пүрэв гарагт зуу зуун ажилчдаа дайчилж эхэлсэн ба судалгааны ажлыг маш яаралтайгаар эхлүүлэн ажиллаж байгаа юм.
Эх сурвалж: https://www.bloomberg.com/