Коронавируст халдварын нөхцөл байдал харьцангуй намжиж, анх дэгдэж байсан цар тахлын үеэ бодоход буурсан. Гэсэн ч халдвар хамгааллын дэглэмээ сахиж, хариуцлагаа ухамсарлахыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Бид энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайханаас тодрууллаа.
– Сүүлийн өдрүүдэд коронавируст халдварын тохиолдлын тоо харьцангуй буурч байна.
– Ковидын нөхцөл байдал, тохиолдлын тоо харьцангуй буурч байна. Нийт хэвтэн эмчлүүлж буй орны тоо 500 дотор орсон. Мөн хоногт илрэх тохиолдлын тоо өдөрт 100-аас доош, зарим өдөр 50-аас бага болсон. Тохиолдлын тоог буурч буйг шалгах эх уурхай, дамжих зам, хүндрэл гэсэн шалгуур үзүүлэлтээр ч мөн тогтвортой буурч буйг хэлж болно. Өдөрт 50-аас багагүй тохиолдол бүртгэгдэж байгаа ч энэ нь эрсдэл байсаар байгааг илтгэнэ
Гэхдээ өдөрт 50-аас багагүй тохиолдол бүртгэгдэж байгаа ч энэ нь бидэнд эрсдэл байсаар байгааг илтгэж байгаа юм. Тиймээс иргэд амны хаалтаа зүүж, гараа сайн угааж, өрөө тасалгаандаа агааржуулалт хийж өмнөх дэглэмээ үргэлжлүүлэн сахих хэрэгтэй. Засгийн газар, УОК, ЭМЯ-наас олон нийтийн газар, үзвэр үйлчилгээ зэрэг тодорхой хязгаарлалтуудыг цуцалсан ч хувь хүний хариуцлагаа өндөржүүлж, халдвараас урьдчилан сэргийлсэн хэвээр байхыг зөвлөмөөр байна.
– Халдварын тохиолдол буурахын хэрээр дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх суларч мөн буурч байна уу?
– Вакцинжуулалтад өдөрт хамрагдах иргэдийн тоо харьцангуй цөөрч байна. Гэхдээ дархлаа сэргээх нэмэлт тун буюу гурав, дөрөв дэх тундаа хамрагдах шаардлага бий. Учир нь вакцины дараах дархлаа нь 4-6 сарын дараа буурдаг буюу хамгаалах эсрэг биеийн чадамж сулардаг. Тиймээс дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдах шаардлагатай юм.