Монголын Үндэсний Олимпын Хороо /МҮОХ/-ны ээлжит чуулган өнөөдөр эхэлсэн. Тус чуулганаар ирэх таван жил МҮОХ-г удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэн сонгоно. Дөнгөж сая МҮОХ-ны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт болж, дүнгээ танилцуулав.
МҮОХ-ны ерөнхийлөгчид гурван хүн буюу Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Биатлоны холбооны ерөнхийлөгч, буудлагын холбооны дэд ерөнхийлөгч Э.Мөнх-Очир, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг нар нэр дэвшсэн юм. Ерөнхийлөгч асан Х.Баттулга санал хураалт эхлэхээс өмнө нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн. Ингээд санал хураалт Э.Мөнх-Очир, Б.Баттүшиг нарын дунд өрнөж, хуралд оролцогчдын 151 хүний буюу 92.7 хувийн саналаар Батболдын Баттүшигийг МҮОХ-ны ерөнхийлөгчөөр сонгожээ. Тэрээр МҮОХ-ны 14 дэх ерөнхийлөгч олж байгаа аж..
Үргэлжлүүлэн МҮОХ-ны Тэргүүн дэд болон дэд ерөнхийлөгч нарыг сонгох бөгөөд нийт есөн хүн нэрээ дэвшүүлээд байгаа аж. Ирэх таван жилд МҮОХ-г удирдах эрхмүүд өөрсдийн мөрийн хөтөлбөр, бодлогоо танилцуулсны дараа санал хураалт болж байгаа юм байна.