“Цахим дайралтад өртсөн сэтгүүл зүй” хэлэлцүүлгийн үеэр ЮНЕСКО-гоос хийсэн “Үзэл бодлоо, илэрхийлэх эрх чөлөө ба хэвлэл мэдээллийн хөгжлийн Дэлхийн чиг хандлага”2021/2022 дэлхийн тайланг танилцуулсан билээ.
Энэхүү тайланд ташаа, хуурамч мэдээлэл нь нийтийн баялаг болсон мэдээлэлд ихээхэн хор хөнөөл учруулж, үүнд интернэтийн компаниуд хурдасгуурын үүрэг гүйцэтгэх болсныг онцолсон юм.
Массачусетсийн Технологийн хүрээлэнгийн судлаачдын Твиттер дэх өгөгдөл дээр хийсэн судалгаагаар тус платформ дээрх “худал мэдээлэл үнэн бодитоосоо хамаагүй хол, илүү хурдан бөгөөд өргөнөөр тархдаг” болохыг тогтоожээ.
Мөн 2020 онд Gallup хүрээлэнгээс 142 оронд явуулсан санал асуулгаар интернэт хэрэглэгчдийн 57 хувь нь худал мэдээлэл авахад түгшдэг тухайгаа хэлжээ.
Тэр утгаар 2020 оны зургаадугаар сард НҮБ-ын гишүүн 130 гаруй орон болон байнгын ажиглагчид ийм эрсдэлийг хүлээн зөвшөөрч, хуурамч мэдээлэл тархахтай тэмцэхийн тулд хүний эрхэд суурилсан арга хэмжээг шинээр авч хэрэгжүүлэхийг уриалсан байдаг.