Эрүүл мэндийн салбартай холбоотой дараах мэдээллийг тус яамны сайд С.Энхболд өглөө.
Тэрбээр “Вакцин хадгалах стандартад нийцсэн агуулахтай болсон. Тавдугаар сарын дундуур эмийн агуулах ашиглалтад орно. 2023 оны гуравдугаар сард хугацаа нь дуусах нэг сая тун Файзер, 2022 оны намар хугацаа нь дуусах 800 мянган тун Синофарм үйлдвэрийн вакцин байна.
Цар тахлын нөхцөл байдал намар ямар байхыг хэн ч таашгүй. Тиймээс хариу арга хэмжээнд бэлдэж байна. Тухайн үед тав дахь тун ч юм уу хүүхдийн нэмэлт тунг хийлгэх талаар зарлахаас өөр аргагүй. Хүүхдийн нэмэлт тун хийлгэх тухай тушаал удахгүй гарах байх. Өөрөө хүсвэл хийлгэж болно.
Манай улсад 10 мянган хүнд оногдох эмчийн тоогоор дэлхийд 10-т багтдаг. Орныхоо тоогоор 7-д ордог. Тэгэхээр энэ нь манай улсын эмнэлгийн тоо их байна гэсэн үг. Харин сувилагч дэлхий даяараа дутагдалтай байгаа.
Өрхийн эмнэлгүүд бол хувийн эмнэлэг. Чадахгүй бол дараагийн хүмүүс нь нэгдээд хүссэн эмнэлгээ бариад хүний нөөцөө бүрдүүлээд гэрээ хийж болно.
40 тэрбум төгрөг хэмнэж, E-Mongolia-д эрүүл мэндийн 14 үйлчилгээ нэвтрээд байна” гэв.