Компьютерын тоног төхөөрөмж, электрон технологийн тэргүүлэх үйлдвэрүүдийн нэг “Acer” компани “Next@Acer 2022” арга хэмжээгээ зохиож, дэлхий даяар шууд дамжууллаа.
“Acer” компанийн Гүйцэтгэх захирал Жейсон Чен өнгөрсөн жил эхлүүлсэн Earthion төслийг дурдаад “Хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулж, тогтвортой хөгжлийг бий болгохын тулд Acer болон түүний хамтрагч бүхий л компаниуд хамтран нөхөн сэргээгдэх эрчим хүч, дахин боловсруулсан материалыг ашиглах хэрэгтэй” хэмээв. Тус төсөлд LG, Panasonic, DHL тэргүүтэй олон компани нэгдсэн бөгөөд Acer-н хамгийн том нийлүүлэгч Intel “Уур амьсгалын өөрчлөлт бол хүн төрөлхтөнд тулгарсан нэн тэргүүний асуудал” хэмээгээд үйлдвэр үйлчилгээгээ ногоон болгохоор ажиллаж буйгаа хэллээ.