Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг Х.Баттулга хашиж байх үед С.Баяр, Ц.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд, М.Энхсайхан нарын монголын нийгэм, улс төрднөлөө бүхий эрхмүүд шүүхээс хорих ял сонсож байсан.
Тодруулбал, Ц.Баярцогт, Н.Номтойбаяр, Ж.Эрдэнэбат, Б.Бямбасайхан 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байхад нь тэднийг цагдан хорьж, улмаар 5 жил хүртэл хорих ялаар шийтгэж байв. Үүнийг хүний эрхийн байгууллагууд “иргэдийн сонгох сонгогдох эрх чөлөөнд бүдүүлгээр халдсан үйлдэл” хэмээн эсэргүүцэж байв.
Харин дээрх үйл явдлыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын заавраар хийсэн байж болзошгүй гэж зарим иргэд харддаг. Тэгвэл эдгээр хүмүүс өнөөдөр бүгд суллагдсан бөгөөд заримд нь оногдуулсан ялыг цагаатгаж, тэднийг гэм буруугүйд тооцжээ.
Тухайлбал,Сангийн сайд асан С.Баярцогтод 4,8 жилийн хорих ял оногдуулсан. Харин 2021 оны долдугаар сард Улсын Дээд шүүх хэлэлцээд бүх шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцаасан байдаг. Тэгвэл саяхан мөрдөх байгууллагаас Ц.Баярцогтыг холбогдуулан шалгаж байсан хэргийг хэрэгсэхгүй болгох саналаа прокурорын байгууллагад ирүүлж, мөрдөн шалгах ажиллагаагаар дээрх нөхцөл байдал тогтоогдоогүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож, С.Баярцогтыг цагаатгаж шийдвэрлэжээ.