Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Украинд айлчилж байна. Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак Киевт Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзахдаа Украины батлан хамгаалахын салбарт 50 сая фунт стерлингийн тусламж үзүүлэхээ амлав. Сунак Ерөнхий сайдын хувиар Украины нийслэлд анх удаа айлчилж байгаа нь энэ юм.
Их Британийн Засгийн газраас үзүүлэх цэргийн тусламжийн багц нь Оросын агаарын довтолгоог эсэргүүцэх зорилготой юм. Цэргийн тусламжид 125 зенитийн буу, Иранаас нийлүүлсэн довтолгооноос хамгаалах технологи, тэдгээрийн дотор радар, нисгэгчгүй онгоц эсэргүүцэх олон арван байлдааны хэрэгсэл багтсан байна.
Сунак дайнд амь үрэгдэгсдийн дурсгалд цэцэг өргөсний дараа гал унтраах ангид аврагчидтай уулзсан юм. Энэ үеэр тэрбээр “Их Британи Украин улсыг анхнаасаа дэмжиж ирсэнд би бахархаж байна. Мөн энэ зэрлэг дайныг зогсоож, шударга энх тайвны төлөө тэмцэж буй Украиныг Их Британи болон манай холбоотнууд дэмжсээр байх болно гэдгийг хэлэхийн тулд би өнөөдөр энд ирлээ” гэв.