Сүүлийн өдрүүдэд тэрбумтан Илон Маск дэлхийн хамгийн том технологийн компани Apple-тай ил тод сөргөөцөлдөх болсон юм.
Тэрбээр Apple компани Твиттерийн аппликэйшнийг нь App Store дэлгүүрээсээ хасахаар сүрдүүлсэн хэмээн мэдэгдэж, хэрвээ ингэвэл iPhone-той өрсөлдөх өөрийн гар утсыг бүтээх тухай санааг цухуйлгаж байв.
Маск бас зарагдсан аппликэйшний орлогын 30 хувийг суутгадаг App Store-ийн бодлогыг шүүмжилж байжээ.
Харин өчигдөр тэрбээр Apple компанитай ойлголцож, маргаанаа шийдвэрлэсэн тухай мэдэгджээ.
Apple компанийн гүйцэтгэх захирал Тим Күк өөрт нь Калифорни дахь төв оффисоо танилцуулсан тухай Маск мэдээлээд тус оффисын хашаанд буулгасан дүрс бичлэгийг твиттер хуудсандаа нийтэлсэн юм.