Даваа гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Украины ерөнхийлөгч Володимир Зеленський болон Европын удирдагчдыг Цагаан ордонд хүлээн авч уулзлаа. Уулзалтын дараа Трамп Путин болон Зеленський нарын дунд уулзалт зохион байгуулна хэмээн мэдэгдэв. Тэрбээр уулзалтын үеэр энэ асуудлаар Путинтэй утсаар ярьсан бөгөөд тэдний яриа 40 орчим минут үргэлжилсэн гэж Кремлиэс мэдээлжээ.
Уулзалтын үеэр Трамп Европын холбоотнууд Украинд аюулгүй байдлын баталгааг АНУ-ын хамтын оролцоотойгоор өгөх боломжтой талаар дурдсан байна. Европын удирдагчид Украины аюулгүй байдлын баталгааны асуудал энэ уулзалтаар хөндөгдсөнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Энэ талаар Зеленський “Энэ асуудал ойрын 10 хоногт албан ёсоор баталгаажиж хэрэгжиж эхлэх байх” гэжээ. Мөн тэрбээр энхийн хэлэлцээртэй холбоотой газар нутгийн асуудлуудыг Украин ба ОХУ хоорондоо тохиролцоно гэсэн юм.
Трамп мөргөлдөөнийг зогсооход түр хугацаанд гал зогсоох шаардлагагүй гэсэн бол Франц болон Германы удирдагчид яаралтай галаа зогсоохыг шаардсан. АНУ, Украины ерөнхийлөгчид энэхүү уулзалтыг үр дүнтэй болсон хэмээн тодорхойлоод Зеленський Путинтэй уулзахад бэлэн буйгаа мэдэгдэв.
Эх сурвалж: Reuters
