Shopping Cart
Total:

$0.00

Items:

0

Your cart is empty
Keep Shopping

Энэтхэгийн “Operation Sindoor” нэртэй цэргийн довтолгооны талаар дэлхийн удирдагчдын байр суурь

Энэтхэгийн “Operation Sindoor” нэртэй цэргийн довтолгооны талаар дэлхийн удирдагчдын байр суурь

Өнгөрсөн сард Кашмирт болсон жуулчдын эсрэг халдлагын дараа 2 улсын нөхцөл байдал хурцадмал байдалд шилжээд байв. 2025.05.07 Лхагва гарагийн өглөө Энэтхэг улс “Синдоор ажиллагаа” нэртэй цэргийн довтолгоог Пакистан руу хийжээ. Уг довтолгоонд үеэр Пакистанд амь үрэгдсэн хүний тоо 26 хүрээд байна. Пакистаны армийн хэвлэлийн төлөөлөгч Ахмед Шариф Чоудри-гийн мэдэгдснээр, Энэтхэгийн арми нийт 24 удаа цохилт өгсөн гэв.


🗺 Энэтхэг хаана цохилт өгсөн бэ? — “Синдоор ажиллагаа”-ны байнууд:

🇵🇰 Пакистан (Пунжаб муж):
  1. Ахмедпур Шаркия (Бахавалпур хотын ойролцоо) – Хамгийн их хохиролтой цохилт болсон газар. Сүмийн цогцолбор руу пуужин бууж, 3 настай охин оролцуулан 5 хүн амиа алджээ.
  2. Муридке хот – Пунжаб муж
  3. Сиалкотын ойролцоох нэгэн тосгон
  4. Шакаргарх хот
🇵🇰 Пакистаны захиргаанд байдаг Кашмир:
  1. Музаффарабад
  2. Котли – Хоёр сүм сүйдэж, 16 настай охин болон 18 настай хүү амиа алдсан.
Цөмийн зэвсэгтэй хоёр хөрш орны хооронд үүссэн шинэ зөрчлийн талаар дэлхийн удирдагчид, болон улс орнууд байр сууриа илэрхийлж 2 улсыг энхийн замаар асуудлаа шийдэхийг уриалсаар байна. 

🇺🇸 АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп:

“Харамсалтай хэрэг. Би яг саяхан л сонслоо. Өмнө нь болж байсан үйл явдлуудаас харвал хүмүүс ийм зүйл болохыг таамаглаж байсан биз ээ. Тэд маш олон жил, олон арван жилийн турш тэмцэлдэж ирсэн. Энэ бүх зүйл хурдан дуусаасай гэж найдаж байна.”


🇺🇸 Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио:

“Энэтхэг, Пакистаны хоорондын нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг давтан онцлон тэмдэглэж, энэ нөхцөл байдал хурдан тайвширч, хоёр орны удирдлагуудтай үргэлжлүүлэн энхийн замаар ажиллана гэж найдаж байна.”


🇺🇳 НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш:

“Энэтхэг болон Пакистаны хооронд болсон цэргийн ажиллагаанд ихээхэн санаа зовниж байгаа бөгөөд аль аль талдаа хамгийн дээд хэмжээнд тэвчээр гаргахыг уриалав. Тэрээр дэлхий дахин Энэтхэг, Пакистаны хоорондох цэргийн мөргөлдөөнийг тэвчиж чадахгүй” гэв.


🇯🇵 Японы Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёшима Хаяаши:

“4-р сарын 22-нд Кашмирт болсон террорын үйлдлийг бид хатуу буруушуулж байна. Мөн энэ нөхцөл байдал өшөө авалт болж, бүрэн хэмжээний зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүйд гүнээ санаа зовниж байна. Өмнөд Азийн энх тайван, тогтвортой байдалд зориулан Энэтхэг, Пакистаныг хэлэлцээ хийж, тэвчээртэй байхыг уриалж байна.”


🇨🇳 БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч:

“Энэтхэгийн өнөө өглөөний цэргийн ажиллагаа харамсалтай хэрэг. Нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байна. Хоёр талыг тайван байж, тэвчээртэй хандаж, нөхцөл байдлыг хүндрүүлэх алхам хийхээс зайлсхийхийг уриалж байна.”


🇬🇧 Их Британийн Гадаад хэргийн сайд Дэвид Ламми:

“Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн хурцадмал байдал нь ноцтой асуудал юм. Их Британи хоёр улсыг тэвчээртэй байж, яаралтай, дипломат замаар асуудлыг шийдэхийг уриалж байна. Бүс нутгийн тогтвортой байдлыг сэргээж, энгийн иргэдийг хамгаалахад бүх талууд нэгдмэл ажиллах шаардлагатай.”


🇷🇺 ОХУ-ын ГХЯ-ны төлөөлөгч:

“Пахалгами орчимд болсон террорист халдлагын дараа Энэтхэг, Пакистаны хооронд үүссэн зэвсэгт сөргөлдөөний хурцадмал байдалд гүнээ санаа зовниж байна. Бүс нутагт нөхцөл байдлыг дордуулахгүй байхын тулд талуудыг тэвчээртэй байхыг уриалж байна.”


🇫🇷 Францын Гадаад хэргийн сайд Жан-Ноэль Барро:

“Бид Энэтхэг болон Пакистаныг нөхцөл байдлыг хурцатгахгүй, тэвчээртэй байхад уриалж байна. Хоёр талын аль нь ч удаан хугацааны сөргөлдөөнөөс ашиг олохгүй. Тэд бол цэргийн хүчирхэг гүрнүүд бөгөөд энэ нь тэвчээр, хүлээцтэй байдал шаарддаг.”


🇦🇪 Арабын Нэгдсэн Эмират улсын ГХЯ:

“Гадаад хэргийн сайд Шейх Абдулла бин Зайд Энэтхэг, Пакистаныг тэвчээртэй байж, хурцадмал байдлыг намжааж, бүс нутаг болон дэлхийн энх тайванд заналхийлж болзошгүй нөхцөл байдлыг хурцатгахгүй байхыг уриаллаа.”


🇮🇱 Израилийн Энэтхэг дэх Элчин сайд Рувен Азар:

“Израиль Энэтхэгийн өөрийгөө хамгаалах эрхийг дэмжиж байна. Террористууд гэмгүй хүмүүст хийсэн харгис хэргээсээ зугтах газаргүй гэдгийг мэдэх ёстой.”


🇪🇬 Египетийн ГХЯ:

“Энэтхэг, Пакистаны хооронд үүсээд буй нөхцөл байдлыг гүнээ санаа зовнин ажиглаж байна. Хоёр улсыг дипломат замаар хэлэлцээ хийх, хүлээцтэй хандахыг уриалж байна. Мөн нөхцөл байдлыг тайван замаар шийдвэрлэхэд бүх тал хүчин чармайлт гаргах шаардлагатай.”

Эх сурвалж: Reuters

Show Comments (0) Hide Comments (0)
Subscribe
Notify of
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x