Наадмын өмнөх өдрүүдэд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн мега хулгай хийх гэж байна гэж Цэнгүүн гишүүн мэдэгдсэн. Тэгвэл энэ асуудлаар УИХ-ын Эдийн засгийн байнгийн хороон дээр УИХ-ын жаргалан байр сууриа илэрхийлж Чойжилсүрэнгийн оруулж ирсэн хуулийн хулгайг УИХ нь баталж өгвөл “тодорхой бизнесийн бүлэглэлүүдийн бизнесийн хэлэлцээрийг нь баталдаг байгууллага болох гээд байна” хэмээн анхааруулав.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: “энэ тендерийн тухай хууль ерөөсөө болохгүй байгаад байна аа. Тийм учраас бид нэг тодорхой салбар тодорхой төслүүдэд зориулаад энэ хуулийг яаралтай өөрчлөх нь чухал аа гэж ярьж байгаа чинь хууль дээдлэх энэ зарчимтай чинь нийцэхгүй байгаад байна аа. Өнгөрсөн хугацаанд УИХ-д тендерийн болохгүй байгаад байгаа хуулиа өөрчлөх боломж бололцоо байсан. Гэтэл одоо зөвхөн нэг салбар тэр дундаа тодорхой тооны төслүүдэд зориулаад энэ чухал хуулийг 3 дөрөвхөн хоногт өөрчлөх ийм төсөл оруулж ирээд тэрийгээ бид нар ичих ч үгүй хэлэлцэх гээд сууж байна. Тэр хууль дээдэх зарчим чинь хаана байгаа юм. Энхцэцэг гишүүн ч гэсэндээ битгий тийм гэнэн бай. Тэр ажлын хэсэг гаргаад хуулийн зөрчил мөрчлүүдийг чинь засах цаг хугацаа наадуулд чинь олгохгүй. Өнөөдөр анхны хэлэлцүүлэг нь яваад маргааш яаралтай энэ тэр гээд цохиод ингээд энэ наадмын өмнө энэ асуудлыг шийдэх гээд байна. Тэгээд бид нар өнгөрсөн намар, сая энэ хаврын чуулган эхлэхэд УИХ нь ЗГ-ын хуулийн тасаг болчихлоо гэж ярьж байсан бол энэ асуудлыг хэлэлцэж эхэлснээр УИХ ерөөсөө ийм тодорхой бизнесийн бүлэглэлүүдийн бизнесийн хэлэлцээрийг нь баталдаг ийм байгууллага болох гээд байна шүү та минь ээ.
Тэгээд тэр мэрийгээ тэгээд илэн далангүй яахаараа ярьдаггүй юм? Яахлаараа ийм чоно борооноор гэгчээр наадмын өмнө ийм заваарсан хуулийн төсөл зүтгүүлж байдаг юм? Тэгээд энэ жагсаалтаа хар л даа энэ жагсаалтыг чинь анх удаа одоо л харж байна. Та тэр 4 дэх өдөр анхны хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг дээр 5 төсөл байгаа гэж байсан. Одоо тэгээд хэнтэйгээ юугаа тохирчхоод ийм 11 төсөл оруулж ирж байгаа юм. Орон нутгийн шинэ дулааны станц, дулааны станцын өргөтгөлийн төслүүд ийм олон тоон дээр бүх гэрээг байгуулах эрх нь Чойжилсүрэн гэдэг хүн дээр очих нь байна шүү дээ.
Тэгээд хамгийн гол нь нөгөө нэг хууль руу бүх буруугаа чихээд байгаа юм. Та бол 2022 оноос хойш Эрчим хүчний сайдаар ажиллалаа шүү дээ. Тэрний өмнө 16-аас 17 онд Сангийн сайдаар ажиллаж байсан тэр болохгүй байгаад байгаа тендерийн хуулиа оруулж ирээд батлуулж байх нь яасан юм. Бүх л ЗГ-т сайдаар ажиллаж байна шүү дээ тэгээд одоо нэг мэдсэн чинь хууль нь болохоо байчихдаг тэгээд тэр болохоо байсан хуулийг нь ерөөсөө энэ мега төслүүдээ явуулахгүй бол болохгүй энэ тэр гээд л ямар нэгэн юмаар айлгаад л гишүүдийг айдаст автуулаад л. Тэгээд л нэг ийм ойлгомжгүй ийм баахан жагсаалт оруулж оруулж ирээд өөр дээрээ эрх мэдэл овоолох гээд байгаа чинь зарчимгүй явдал мөн биз дээ. Эрчим хүчний салбар бол Монголын эдийн засгийн суурь салбар. Тэгээд та энэ бүхэл бүтэн том салбарыг ингээд самрах гээд байна шүү дээ та? Тэгээд тэрийгээ юу ч болоогүй юм шиг ингээд гүлдийгээд нэг ийм битүү хатуу байдлаар явуулах гээд байна.”
