СУДАЛГАА: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн талаарх Олон нийтийн дэмжлэг -41.6% (хасах)

СУДАЛГАА: Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн талаарх Олон нийтийн дэмжлэг -41.6% (хасах)

2025 оны 4–8 дугаар сарын хооронд олон нийтийн сүлжээ болон Монголын мэдээллийн сайтуудад ил байгаа нийт 300 мянга орчим харилцааны өгөгдөлд хийсэн шинжилгээний дүнг танилцуулжээ. Судалгаанд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнгийн талаарх олон нийтийн дэмжлэг болон сөрөг хандлагын өөрчлөлтийг харьцуулан үзсэн байна.

Сөрөг хандлага огцом өсөв

Иргэдийн саналыг ил цагаан худалдаж авдаг улс төрийн бохир технологийг анх ил цагаан нэвтрүүлсэн тэрээр олон нийтийн дунд тийм ч сайнаар дурсагдаж байгаагүй юм. Энэ оны  5-р сараас эхлэн эерэг үнэлгээ огцом унаж, -70 орчим хувьд хүрсэн бол сөрөг хандлага 75%-ийн түвшинд хүрсэн байна.

Иргэдийн бухимдал дээд цэгтээ тулжээ.

Энэхүү судалгаа нь эрчим хүчний салбарын бодлого, шийдвэрүүд олон нийтийн итгэлийг алдаж, бухимдал төрүүлж байгааг харуулж байгаа тухай шинжээчид онцолж байна. Эрчим хүчний салбарт сүүлийн саруудад үүссэн саатал, асуудлуудыг шийдвэрлэхгүй байгаа нь иргэдийн сөрөг байр суурийг улам хүчтэй болгожээ.

Б.Чойжилсүрэнгийн талаархи олон нийтийн сөрөг хандлага ийм өндөр байгаа нь Оюун-Эрдэнийн ЗГ-ын нэр хүндийг маш ихээр унагаж, огцрох нэг хөшүүрэг болсон нь тодорхой. Учир нь цахилгааны үнийг огцом нэмж иргэд аж ахуй нэгжүүдэд маш их санхүүгийн дарамтыг үүсгэсэн ч тэр нэмж олсон орлогоороо салбарын асуудлуудаа шийдэх алхамыг огтхон хийхгүй байгаа,  мөн цахилгааны үнийг нэмсэнээр инфляцийг хөөрөгдөж Монголбанк мөнгөний бодлогийн хүүгээ огцом 2%-р нэмэгдүүлэхээс өөр аргагүй болсон юм. Мөнгөний бодлогийн хүү ингэж огцом нэмэгдсэнээр эдийн засаг агшиж бараа бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, зээлийн хүү ч илүү өндөр болов. Энэ ачааг иргэд аж ахуй нэгжүүд үүрч байна.

Нэг үгээр хэлбэл Чойжилсүрэнгийн цахилгааны үнэ нэмсэн шийдвэр нь эдийн засагт маш хортой шийдвэр болсоныг өнөөдрийн инфялци, барааны үнийн өсөлт, иргэдийн уур бухимдал нотолж байна.

Show Comments (1) Hide Comments (1)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *

  1. Зочин
    6 months ago

    Огцруулаад зайлуулаачээ. МАН энэ Чойжоодоо яасан ч их хайртай юм

    0