Б.Пүрэвдорж: Идэж уугаад тулчихсан хүмүүсийн араншин өөр байх юм

admin
By admin
3 Min Read

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дөнгөж сая /2024.12.04/ эхлээд байна. Чуулганы нэгдсэн хуралдаанаар 2025 оны төсөвт тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авч, хууль тогтоомж хүчингүй болсонтой холбоотой Төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцэх дэгийн тухай хуулийн төслийг хэлэлцэх юм.

Дээрх асуудлыг хэлэлцэх болоход Засгийн газрын сайд нарын ирц тааруу байсанд УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж шүүмжлэлтэй хандлаа.

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж:

-Ж.Батсуурь байгаа юм байна, бусад нь алга. Төсөвтэй холбоотой асуудал хэлэлцэх болохоор сайд нар нь алга болчихдог. Нэг их том том юм ярьсан хүмүүс. Төрийн ажил явдаггүй, хамтарсан гэчихээд. Ерөнхий сайд нь хамтраад УИХ нь хамтраад яваад байх шиг байгаа юм. Доогуураа албан тушаалтнууд нь бүгдээрээ дунд хуруугаа өгчихөөд “Май та нартай хамтарна гэж байхгүй шүү” гэсэн ийм байдалтай. Сайд нар нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” компанийн удирдлага бүгдээрээ ийм байдалтай байна.

Т.Мөнхсайхан надтай өчигдөр яаж харьцаж байна даа. Идэж уугаад, баяжаад бүр юм нь тулчихсан хүмүүсийн араншин шал ондоо байх юм аа.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан:

-Эртнээс төлөвлөсөн олон улсын арга хэмжээнд Ерөнхий сайд болон Засгийн газрын гурван сайд оролцоод явж байгаа. Бусад сайд нар УИХ-аар төсөв хэлэлцэх үед бүрэн оролцох ёстой.

Б.Дэлгэрсайхан гишүүний гадаад руу явах хүсэлт ирсэн, өнөөдөр цуцалсан. Төсөв хэлэлцэх үеэр сайд нар оролцоогоо бүрэн ханггах ёстой. Хэчнээн ч удаа төсөв хэлэлцэж байна, хэн хэнээс нь үүдэлтэй алдаа дутагдал дахин гарсаар л байгаа. УИХ -ын гишүдийн хэлээд байгаа саналыг хүндэтгэж авч үзээрэй.

Төсөв дээр Засгийн газрын гишүүд бүрэн байж, төсөв ерөнхийлөн захирагчийн хувьд салбарынхаа төсөвт оруулсан бодлогоо тайлбарлах хамгаалах ү үрэгэй. Энэн дээр онцгой анхаарна шүү. Ерөнхий сайдын хвуьд эртнээс төлөвлөсөн арга хэмжээнд оролцож байна гэлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан, тус хуульд заасан үндэслэлээр өргөн мэдүүлсэн төсвийн төслийг хэлэлцэхэд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасан улсын төсвийг хэлэлцэн батлах хугацааг баримтлахгүй байхаар төсөлд тусгасан юм байна. Хуулийн төсөлд, тус хуулийг баталсан өдрөөс эхлэн Монгол Улсын 2025 оны төсвийг эцэслэн баталж дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөхөөр заасан байна.

Share This Article
Сэтгэгдлээ энд бичнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *