АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп ажлаа хүлээн авсаны дараа дэлхийг багагүй цочроосон мэдэгдлүүд хийсний нэг нь энэ байв. Тэгвэл энэ мэдэгдлийн дараа 2025 оны 1-р сард дараах судалгааг Канадчууд дунд хйижээ.
“Канад АНУ-ын нэг хэсэг болохыг дэмжихгүй” гэж хариулсан хувь:
• 18-34 нас: 77%
• 35-54 нас: 74%
• 55+ нас: 87%
➝ Ахмад хүмүүс илүү тусгаар тогтнолыг дэмжиж байна.
“Хэрэв АНУ Канадын иргэдэд иргэншил олгож, Канад долларыг АНУ-ын доллараар сольвол Канадыг АНУ-д нэгтгэхийг дэмжинэ” гэсэн хүмүүс:
• 18-34 нас: 43%
• 35-54 нас: 33%
• 55+ нас: 17%
➝ Залуу хүмүүс АНУ-д нэгдэхийг харьцангуй илүү дэмждэг.
“Трампын мэдэгдэл миний Канадын бахархлыг бэхжүүлсэн бөгөөд би Канадын тусгаар тогтнолыг хадгалах ёстой гэж бодож байна” гэсэн хүмүүс:
• 18-34 нас: 73%
• 35-54 нас: 76%
• 55+ нас: 83%
➝ Канадчуудын дийлэнх нь бие даасан байдлаа хадгалах хүсэлтэй.
“Трампын мэдэгдэл надад Канадын тусгаар тогтнол аюулд орсон мэт сэтгэгдэл төрүүлж байна” гэж үзсэн хувь:
• 18-34 нас: 65%
• 35-54 нас: 48%
• 55+ нас: 35%
➝ Залуучууд АНУ-тай нэгдэх аюул бодит гэж үзэх магадлал өндөр байна.
“АНУ, Канад хоёр нэг улс болох нь цаг хугацааны асуудал” гэж бодсон хувь:
• 18-34 нас: 31%
• 35-54 нас: 21%
• 55+ нас: 11%
➝ Залуучууд АНУ-тай нэгдэхийг боломжтой гэж үзэх хандлагатай.
Судалгааны дүгнэлтэнд:
• Канадчуудын ихэнх нь АНУ-тай нэгдэхийг дэмжихгүй байгаа бөгөөд тусгаар тогтнолоо хадгалахыг хүсдэг ч Залуу үеийнхэн АНУ-тай нэгдэх санааг илүү нээлттэй хүлээж авах хандлагатай байна. Ахмад хүмүүсийн хувьд Канадын бие даасан байдлыг хадгалах хүсэл хамгийн өндөр ба Трампын мэдэгдэл Канадчуудын дунд эх оронч сэтгэлийг өдөөсөн хэмээжээ.