Shopping Cart
Total:

$0.00

Items:

0

Your cart is empty
Keep Shopping

Монголын үүрэн холбооны салбарт дуу хоолойгоор харилцдаг хиймэл оюунт ажилтан үйлчилж эхэллээ

Монголын үүрэн холбооны салбарт дуу хоолойгоор харилцдаг хиймэл оюунт ажилтан үйлчилж эхэллээ

Мобиком Корпораци  ХХК хэрэглэгчдэдээ илүү хурдан, хялбар үйлчилгээ үзүүлэхээр дуу хоолойгоор харилцдаг хиймэл оюунт ажилтныг үүрэн холбооны салбарт анх удаа нэвтрүүллээ. Энэ нь хэрэглэгч танд хаанаас ч, хэзээ ч 24/7 цагийн турш шуурхай мэдээлэл, дэмжлэг авах боломжийг олгох дэвшилтэт, хүртээмжтэй технологийн шийдэл юм.

Хиймэл оюунт mobiAI ажилтан нь хэрэглэгчийн яриаг ойлгон, дуу хоолойгоор хариу өгдөг бөгөөд та 2222 дугаарт холбогдон үйлчилгээ авах боломжтой. Мөн www.mobicom.mn, support.mobicom.mn, Facebook дэх Мобиком болон Монпэйн албан ёсны хуудсаар хандан асуултаа бичин хиймэл оюунт ажилтантай холбогдож болно.

Бүтээгдэхүүн, үйлчилгээний лавлагаа, үйлчилгээг хиймэл оюунт ажилтны тусламжтай шийдвэрлэснээр үйлчилгээний төвийн ажилтнуудын ачааллыг хөнгөлж, ажил амьдралын тэнцвэртэй байдлыг бүрдүүлж буй юм.

Мобиком цаашид хиймэл оюунд суурилсан шийдлүүдийг үе шаттайгаар нэвтрүүлж, хэрэглэгчдэд зөвхөн мэдээлэл авахаас гадна бүтээгдэхүүн, үйлчилгээ захиалах, худалдан авах боломжийг хиймэл оюунт ажилтнаар гүйцэтгүүлэхээр ажиллаж байна.

0
Show Comments (0) Hide Comments (0)
Subscribe
Notify of
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x