“Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” компани төрийн эзэмшлээ тусгай АМНАТ-өөр орлуулахаар тохиролцлоо

“Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” компани төрийн эзэмшлээ тусгай АМНАТ-өөр орлуулахаар тохиролцлоо

Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран болон “Ачит ихт” компанийн эзэмшиж буй Эрдэнэтийн зэсийн үүсмэл ордын өгөөжийн 60-аас доошгүй хувийг ард түмэнд хүртээх урьдчилсан тохиролцоонд хүрсэн хэлцэлд талууд гарын үсэг зурлаа. Гэрээнд гарын үсэг M-Си-Эс группийн Захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджжаргал, “Энержи Ресурс” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Х.Батцэнгэл, “Ачит-Ихт” компанийн үүсгэн байгуулагч П.Цагаан, “Өсөх зоос” компанийн төлөөлөл болон Ерөнхий сайд Г.Занданшатар, ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт, Эдийн засаг хөгжлийн сайд Ж.Энхбаяр, “Эрдэнэс Монгол нэгдэл”-ийн гүйцэтгэх захирал Б.Даваадалай нар оролцлоо.Тодруулбал, “Ачит Ихт”, “Энержи ресурс”, “Хангад Эксплорейшн”, “Өсөх зоос” ХХК-тай төрийн эзэмшлээ тусгай АМНАТ-өөр орлуулах тохиролцоонд хүрч, өнөөдөр хэлэлцээрийн баримт бичигт гарын үсэг зурлаа.Ажлын хэсэг 2025 оны наймдугаар сараас Эрдэнэтийн үүсмэл орд ашиглагч болон стратегийн ач холбогдолтой нүүрсний ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хэлэлцээ хийж, Тавантолгойн нүүрсний бүлэг ордод үйл ажиллагаа явуулдаг “M-Си-Эс”, “Энержи ресурс” ХХК,  “Хангад Эксплорэйшн”, Нарийн сухайтын ордод тусгай зөвшөөрөлтэй “Өсөх зоос” ХХК болон “Ачит Ихт” ХХК-ийн эзэмшдэг Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг монголчуудад ногдуулах буюу Үндэсний баялгийн санд хуримтлуулна. Хэрэв тухайн жилд өгөөж 60 хувиас бага байх тохиолдолд стратегийн болон үүсмэл ордын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд тохируулагч төлбөрийг төлдөг байхаар тохиролцсон байна.

ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт: Байгалийн баялгийг үр өгөөжийг Баялгийн санд төвлөрүүлэхээр зорьж, Засгийн газар хувийн аж ахуйн нэгжүүдтэй хэлэлц хийж эхэлсэн. Эхний дөрвөн компанитай тодорхой тохиролцоонд хүрч, өнөөдөр гарын үсэг зурна. Байгалийн баялгийн дийлэх буюу 50+1 хувь ард түмэнд хүртээх зорилгын хүрээнд хэлцэл хийсэн. Сүүлийн 20-иод жил хэлцэл хийх асуудал яригдсан ч хийж чадахгүй байсан. Хэлцэл үр дүнд хүрэхэд аж ахуйн нэгжүүд мөн дэмжлэг үзүүлсэн. Санаачилга гаргаж ажилласан аж ахуйн нэгжүүддээ талархал илэрхийлье.

Ерөнхий сайд Г.Занданшатар “Байгалийн баялаг ард түмний мэдэлд байх Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж ажиллах зорилгыг Засгийн газар тавьсан. Хамтран ажилласан аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийлье. Энэ хүрээнд 25 стратегийн орд газар эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээр хийснээс дээрх 4 компанитай 60 хүртэлх хувийг тусгай АМНАТ-өөр оруулах тохиролцоонд хүрсэн. АМНАТ-ийг хэрхэн тооцохыг УИХ-аар хэлэлцүүлэн шийдвэрлүүлнэ. Талууд хэлэлцээрийн суурь зарчимд тохиролцож өнөөдөр гарын үсэг зурж байна. Хэлэлцээрийн үр дүнд дээрх ордуудын өгөөжийн 60 хувь ард түмэнд оногдож, 60 хувиас доош орвол тохируулагч төлбөр өгч байхаар тохиролцлоо. Үндэсний баялгийн сангийн EMongolia дахь бүртгэлийг ил болгосон систем хийхээр ажиллаж байна. Иргэд дансандаа хуримтлагдсан мөнгөө харах боломжтой болно. Энэ мөнгө бодитой хадгалагдаж хуримтлагдаж, өсдөг байх ёстой. Хамтран ажиллаж байгаа та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

“Эрдэнэс Монгол” нэгдэл 2024 онд “Хуримтлалын сан”-д нийт 500.5 тэрбум төгрөг, 2025 онд 412 тэрбум төгрөг буюу өссөн дүнгээр нийт 912 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Энэхүү орлогын дийлэнхийг тус нэгдлийн бүрэлдэхүүний стратегийн зургаан ордод үйл ажиллагаа явуулж буй компани, үйлдвэрийн газрууд бүрдүүлсэн байна.

Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *