Монголчуудын нийтлэг хүлээлтэд байгаа шийдвэрүүд ерөөсөө батлагдахгүй байна. АН-ын бүлгийн гишүүд Түвшин нарын тэргүүтэй 42 гишүүн НДШ-ийг бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Яг хэлэлцэж байх үед нь завсарлага аваад зогсоосон. Шалтгаан нь юу вэ гэхээр ЗГ НДШ-тэй холбоотой нийгмийн даатгалын ерөнхий багц хуулийн төсөл өргөн барих гэж байгаа гэдэг шалтгаанаар энэнтэйгээ ойлголцоод нэгтгэнэ гэдэг шалтгаанаар зогсоосон. Тэгсэн хэрнээ ЗГ өөрсдөө энэ хуулиа Их хуралд оруулалгүй өнжөөсөн. Өөрөөр хэлэх юм бол гишүүд санаачилгаараа АН-ын бүлэг өрхийн амьжиргаагаа дээшлүүлье, бизнес эрхлэгчдээ дэмжье гэдэг санаачилга гаргаад явахаар байж байгаарай ЗГ хийх гэж байна гээд хэлдэг. Тэгээд ЗГ юу хийх юм бэ гээд ярилцъя гэхээр буцаагаад татчихдаг. Ингээд бүтэн нэг жилийн хугацаанд НДШ-тэй холбоотой иргэдийн олон нийтийн хүлээлт ингээд байхгүй болж байгаа юм.
2 дугаарт татварын өөрчлөлт, татвар буурах юм уу гэдгийг л хүлээж байгаа. Пүрэвдорж гишүүн тэргүүтэй гишүүд бас нийлээд нэмэгдсэн өртгийн албан татварыг 5%-аар бууруулах хуулийн төсөл өргөн барьсан. Бас ЗГ-аас татаад зогсоосон шалтгаан нь ЗГ татварын багц хууль барьж байгаа үүнтэйгээ нэгтгээд бодлогоо нэгтгээд явъя аа гэсэн одоо бас байхгүй. Өөрөөр хэлэх юм бол олонхын бүлэг ойлголцож чадахгүй асуудлуудаасаа болоод АН-ын санаачилсан иргэд олон нийтийн хүлээж байгаа гол хуулийн төслүүдийг бүгдийг нь зогсоосон шүү. 2026 онд лав татвар НДШ-тэй холбоотой сайн мэдээ монголчуудад хүрэхээргүй болж байна.
