Social ИНДЭР: Физик технологийн хүрээлэн CERN-тэй хамтарч ажиллах үүд хаалга нээгдлээ

Social ИНДЭР: Физик технологийн хүрээлэн CERN-тэй хамтарч ажиллах үүд хаалга нээгдлээ

Европын Цөмийн Судалгааны Нэгдсэн Институтийн (CERN) харьяа LHCb хамтын ажиллагааны удирдах зөвлөл Физик Технологийн Хүрээлэнгийн их энергийн физикийн судалгааны багийн өргөдлийг албан ёсоор хүлээн авч зөвшөөрлөө. Энэ нь Монголын физикийн түүхэнд үлдэх үйл явдал бөгөөд бид CERN-д явагдаж буй дэлхийн тэргүүлэх туршилтын нэгэнд орж ажиллах үүд хаалга нээгдэж байна.

Энэ нь манай эрдэмтэн судлаачид, оюутнуудад эгэл бөөмийн физик, CP зөрчлийн судалгаа, ховор бөөмсийн задралын судалгаанд оролцох шинэ боломжийг нээж байна. Цаашдын бидний хамгийн том зорилт бол шинэ үеийн залуу физикч, инженерүүдийг сургах, шаардлагатай дэд бүтцийг бий болгох, Монгол улсыг эгэл бөөм, хурдасгуурын физикийн олон улсын хамтын ажиллагаанд бодит хувь нэмэр оруулдаг улс болгох явдал юм.

Жинхэнэ ажил одоо эхэлж байна!

-Др. Б. Баасансүрэн

Source: Гэж Юу Вэ?

0
Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *