Тайланд ба Камбож: Хилийн маргаан, хурцадмал байдал хэрхэн нэмэгдэв?

Тайланд ба Камбож: Хилийн маргаан, хурцадмал байдал хэрхэн нэмэгдэв?

Тайланд ба Камбож улс нь 817 км (508 миль) урт газрын хилийн дагуух тодорхойгүй зурвасууд дээр зуу гаруй жилийн турш газар нутгийн маргаантай байсаар ирсэн.

Гэсэн хэдий ч түүхэн зөрчлөөс үл хамааран, хоёр улсын засгийн газрууд харилцан найрсаг харилцаатай байсаар ирсэн нь тухайн үеийн нөлөө бүхий удирдагчид болох Тайландын Таксин Шинаватра ба Камбожийн Хун Сен нарын бие биетэйгээ тогтоосон дотно харилцаатай холбоотой юм.

Сүүлийн жилүүдэд Тайландад үндэсний үзэл нэмэгдэж, сөрөг хүчнийхэн засгийн газрын Камбожтай хамтран тэнгисийн бүс нутагт эрчим хүчний нөөц олборлох хэлэлцээр хийх санаачлагыг шүүмжилснээр нөхцөл байдал хурцдав.


2024 оны 5 сараас хойш хурцадмал байдал хэрхэн нэмэгдэв:

  • 5-р сарын 28: Тайланд-Камбожийн маргаантай хилийн бүсэд богино хугацааны буудалцааны дараа нэг Камбожийн цэрэг амь насаа алдав.
  • 6-р сарын 7: Камбож тал цэрэг нэмэгдүүлсний дараа Тайланд хил орчимд цэргийн хүчээ зузаатгаснаа мэдэгдэв.
  • 6-р сарын 15: Тайландын тухайн үеийн Ерөнхий сайд, Таксин Шинаватрагийн охин Паетонгтaрн Шинаватра нөхцөл байдлыг намжаах оролдлого хийсэн ч эсрэг үр дүнд хүрч, алдаа болов. Тэрээр Хун Сентэй хийсэн утасны яриандаа түүнд хэт эелдгээр хандсан, мөн Тайландын армийн даргыг шүүмжилсэн нь хууль тогтоогчид болон олон нийтийн зүгээс хүчтэй эсэргүүцэл дагуулжээ.
  • 6-р сарын 23: Тайландын арми аялагчид, худалдаачдыг ч багтаасан бүх иргэдийн хил нэвтрэлтийг зогсоов.
  • 7-р сарын 1: Паетонгтарн Шинаватра шүүхийн шийдвэрээр Ерөнхий сайдын үүргээс түдгэлзэв. Түүний Хун Сентэй хийсэн яриа нь олны уур бухимдлыг хүргэж, сенаторуудын зүгээс гомдол гаргасан байна. Цэргийн талаархи шүүмжлэл Тайландад “улаан шугам” гэж тооцогддог.
  • 7-р сарын 23: Тайланд Пномпень дэх элчин сайдаа татаж, Камбожийн элчинг эх орноосоо гаргав. Учир нь нэг тай цэрэг газрын минд өртөж хүнд гэмтсэн бөгөөд Тайландын зүгээс Камбожийн цэргүүд саяхан тэнд мин тавьсан гэж үзсэн. Камбож энэ зөвшөөрөгдөөгүй гэх тайлбар өгсөн.
  • 7-р сарын 24: Маргаантай бүсэд (эртний сүмийн орчим) мөргөлдөөн эхэлж, хурдан бусад бүс рүү тархав. Аль аль тал эхэлж буудсан гэдгийг нөгөөдөө тохож байна. Камбож ачааны машинд суурилуулсан пуужин харвагч ашигласан бөгөөд Тайланд үүнийг иргэдийн бүс рүү чиглэсэн гэж буруутгаж байна. Харин Тайландын зэвсэгт хүчин АНУ-ын F-16 сөнөөгч онгоц илгээж, Камбожийн цэргийн бай руу нисэх онгоцоор бөмбөгдсөн.
  • 7-р сарын 25: Хоёр дахь өдрөө дараалан хүнд артиллерийн зөрчилдөөн үргэлжилж байна.

Эх сурвалж: Reuters

Show Comments (0) Hide Comments (0)
Leave a comment

Your email address will not be published. Required fields are marked *