Companies Market Cap-ийн 2025 оны тайланд дурдсанаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй салбаруудыг жагсаахад технологийн салбар асар их зөрүүтэйгээр тэргүүн байранд оржээ.
📊 Тэргүүлэх 10 салбарын жагсаалт (үнэлгээ: их наяд ам.доллараар)
1️⃣ Технологи (Tech) – $38.0 их наяд /Дэлхийн хамгийн үнэ цэнтэй салбар бөгөөд хиймэл оюун, цахим үйлчилгээ, програм хангамж, техник хангамж зэрэг дэд салбаруудыг хамруулдаг./
2️⃣ Санхүүгийн үйлчилгээ (Financial Services) – $18.3 их наяд /Банк, хөрөнгө оруулалтын компани, даатгал зэрэг салбаруудыг багтаасан./
3️⃣ Хиймэл оюун (AI) – $17.2 их наяд /Сүүлийн жилүүдэд AI технологи хурдацтай хөгжсөнөөр хөрөнгө оруулагчдын сонирхлыг хамгийн их татаж буй салбар./
4️⃣ Програм хангамж (Software) – $15.2 их наяд
5️⃣ Техник хангамж (Tech Hardware) – $13.1 их наяд
6️⃣ Банк (Banks) – $12.2 их наяд
7️⃣ Интернэт (Internet) – $12.2 их наяд
8️⃣ Энерги (Energy) – $11.0 их наяд
9️⃣ Электроникс (Electronics) – $10.5 их наяд
🔟 Хагас дамжуулагч (Semiconductors) – $10.0 их наяд
📌 Анхаарах зүйл: Зарим компани олон ангилалд зэрэг ордог. 📍 Жишээ нь: NVIDIA нь Tech, AI, Tech Hardware, Electronics болон Semiconductors ангилалд зэрэг багтсан.
2025 онд технологийн салбар дэлхийн эдийн засгийн хөдөлгөгч хүч хэвээр үлдэж, $38 их наяд ам.долларын үнэлгээтэйгээр бусад бүх салбаруудаас хол тасарчээ. Хиймэл оюун, програм хангамж, интернэт, хагас дамжуулагч зэрэг салбарууд цаашид ч илүү эрчимтэй өсөх хандлагатай байна.

📊 Эх сурвалж: Companies Market Cap, 2025

Монгол улс энэ салбарын хаана явна аа
Монголд энэ салбар бүүр юу ч гүй алга
IT салбараа анхаараачээ