“Эрдэнэтийн ДЦС” ТӨХК-ний нийт ажилчид, инженер техникийн ажилтнуудын Монгол улсын ерөнхий сайд Г.Занданшатар болон, ЭХЯ-ны ТНБД Б.Ерэн-Өлзий нарт хандаж шаардлага хүргүүлжээ.
Тэд шаардлагадаа улс эх орны эрчим хүчний тасралтгүй, найдвартай ажиллагааг хангах ажлаа хүнд нөхцөлд үүргээ гүйцэтгэсээр ирсэн гэвч цаашид ажилчдын амьжиргаа болон салбарын ирээдүйд ноцтой эрсдлэл учирч байна гээд эрчим хүчний салбарыг бодлогоор туйлдуулж, алдагдалтай, эдийн засгийн хувьд чадамжгүй болгочихоод хувьчлах шийдвэр гаргах гэж байгаа нь Үндэсний аюулгүй байдалд харшилж байна гэж үзэж байгаагаа дурьджээ.
Мөн шаардлагын 2-р хэсэгт ажилчдын цалин хөлсийг инфляцитай уялдуулж 30 хувиар нэмэхийг шаардсан байна. Шаардлагыг биелүүлэхгүй бол сайн дураараа нэгдэж ажил хаялт зохион байгуулна гэж ээ.
Уг шаардлагад анхаарал татсан зүйл байгаа нь салбарын сайд Б.Чойжилсүрэнг огтхон ч дурьдаагүй байгаа юм. Эрчим хүчний салбарынхан нь сүүлийн хэдэн жил энэ салбарыг удирдсан Б.Чойжилсүрэнд маш их шүүмжлэлтэй байдаг нь өнгөрсөн хугацаанд янз бүрийн хэлбэрээр илэрч байв энэ шаардлагад гэхэд л эрчим хүчний салбарыг бодлогоор туйлдуулж, алдагдалтай, эдийн засгийн хувьд чадамжгүй болгосон гэжээ. Энэ салбар улс эх орныхоо хөгжлийн хөдөлгүүр биш харин ч хамгийн эмзэг цэг болж энэ өвлийг тог цахилгааны хязгаарлалттай арай хийн давж буйг монголчууд дөн өвлөөр мэдэрсэн.
ТЭЦ3-д дэлбэрэлт гарахад л ерөнхий сайд эрчим хүчний сайдад 100 хоногийн хугацаатай үүрэг өгч байв. Тэр үүргийн биелэлт хэрэгжилтийг харин дүгнээгүй. Гэтэл сүүлд өвлийн ид ачааллын үеийн цахилгаан хязгаарлалтууд, станцуудад гарсан осол гэмтлүүд ар араасаа гарахад иргэд олон нийтээс Б.Чойжилсүрэнд хариуцлага тооцохыг шаардсан ч мөн 100 хоногийн хугацаа өгсөн. Одоо харин тэр 100 хоног нь энэ 7 хоногийн баасан гаригт дуусаж байгаа учир огцруулж хариуцлага тооцохыг эрчим хүчний салбарынхан, олон нийт мөн МАН-ын Залуучуудын холбооны төлөөллүүд шаардаж байгаа юм.
Энэ шаардлагад сайдын нэр дурьдагдаагүй нь ч эрчим хүчний салбарынхан Б.Чойжилсүрэнг аль хэдийн огцрох болзлоо хангачихсан, ямар ч чадамжгүй гэж үзэж байгааг илтгэж байна.
Угаасаа ч улс төрийнхний хүрээнд болон МАН-ын дотор намын нэр хүндийг маш ихээр унагаж ирэх сонгуулиудад том гай авч ирэх Б.Чойжилсүрэнг огцруулах тухай ил далд яриад удаж байгаа даа.
