Арилжааны банкуудын зээлийн хүү дунджаар 18 хувь байна

admin
By admin
2 Min Read

2024 оны 10-р сард инфляц улсын хэмжээнд 7 хувь байсан бол 11-р сард 8.1 хувь болсон нь цахилгааны үнийн нэмэгдэлтэй холбоотой гэж Монголбанк үзэж байна.

Монголбанкны мөнгөний бодлогын зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээсэн талаар мэдэгдсэн. Тус зөвлөлөөс гаргасан хоёр дахь шийдвэр нь санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг тус бүр 1 нэгж хувиар буюу 11 болон 16 хувь болгон нэмэгдүүлснийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдэгдсэн.

Тэрбээр, Инфляц 2024 онд зорилтот түвшнээс бага зэрэг давсан ч 2026 оны эхнээс зорилтот интервалын орчимд тогтворжихоор байна. Иймд зээл, санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаанд эдийн засгийн өсөлтийг тогтвортой хадгалах зорилгоор бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргалаа.
Банкны салбарын зээлийн өсөлт эрчимжсэн. Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцтэй болно. Энэ шийдвэрийг гаргаснаар эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилготой.

Банк, санхүүгийн салбар хүчирхэг байгаа. Энэ салбарт үйл ажиллагаа явуулж буй арилжааны 12 банк өөрийн хөрөнгө болон төлбөр түргэн гүйцэтгэх чадвар, зээл нэмж гаргах эх үүсвэрийн хэмжээгээрээ ч тэр маш сайн үзүүлэлттэй байна. Тэр утгаараа эдийн засгийн өсөлтөд дэмжлэг үзүүлж, санхүүгийн салбарт зуучлалын  үүргээ гүйцэтгэж чадаж байна гэж Монголбанк үзэж байна.

Өмнө хэрэглээний зээл ахиу гарч байсан бол одоо хэрэглээ, бизнесийн зээлийн хэмжээ 50:50 хувь болсон. Төсөв тэлж байгаа учир төсвийн урсгал зардлаар цалин, тэтгэвэр тэтгэмжийн хэмжээ өссөнтэй холбоотой цалин, тэтгэврээ барьцаалсан зээл өсөж байна.  Өрхийн орлого өссөнтэй холбоотой хэрэглээний зээл өссөн хэвээр байна. 

Банкуудын зээлийн хүү дунджаар 18 хувьтай байгаа ба хүү энэ хэмжээндээ хадгалагдах төлөвтэй байна гэж мэдэгдлээ.

Share This Article
Сэтгэгдлээ энд бичнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *