БНХАУ, АНУ-ын “Худалдааны дайн”-д чухал ашигт малтмал гол үүрэг гүйцэтгэнэ

admin
By admin
1 Min Read

БНХАУ болон АНУ-ын “Худалдааны дайн”-д чухал ашигт малтмалын зах зээл хамгийн их өртөнө гэж шинжээчид таамаглаж байна.

БНХАУ-ын зүгээс нарны зайн хавтангийн үйлдвэрлэлд ашигладаг антимонийн экспортоо энэ оны эхээр хязгаарласнаас хойш тус чухал ашигт малтмалын үнэ тонн нь 13 мянган ам.доллар хүрч, дээд түвшнээ  шинэчилжээ. Харин Дональд Трампын засаг захиргаа бүх төрлийн импортын бараанд тариф ногдуулах болсноор БНХАУ-ын талаас ямар хариу арга хэмжээ авах нь шинжээчдийн анхаарлыг татаж байна.

АНУ-ын Геологийн албанаас мэдээлж буйгаар 50 чухал ашигт малтмалын 26-г нь БНХАУ- нийлүүлдэг. Мөн өнгөрсөн онд галлийн импортоос нь 100 хувь хараат байсныг дурдлаа.

БНХАУ шинэ экспортын хязгаарлалтаа энэ оны эхэнд зарласнаар антимонийн үнэ метр тонн нь 13 мянган ам.долларт хүрч, дээд цэгээ шинэчлээд байна.

Жо Байдены засаг захиргаа дотооддоо чухал ашигт малтмалын олборлолтоо нэмэгдүүлэх чиглэлд олон тэрбум ам.долларын санхүүжилтийг зарцуулаад байгаа ч шинэ уурхайн зөвшөөрөл авах зэрэг шалтгааны улмаас үйл явц удаашралтай байгаа аж. 

Share This Article
Сэтгэгдлээ энд бичнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *