Shopping Cart
Total:

$0.00

Items:

0

Your cart is empty
Keep Shopping

Гэрэгэ 15 давхарын сүүлчийн сум FAIL-дэв.

Гэрэгэ 15 давхарын сүүлчийн сум FAIL-дэв.

Ойрын өдрүүдэд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ,

Оюун-Эрдэнийн хүү Тэмүүлэн,

Тэмүүлэнгийн найз охин Өгөөмөр,

Өмгөөмөрийн аав Өгөөдэйбаатар

гэх гол дүрүүдийн тансаглал, тэдний худал үгс Монголчуудыг тэр тусмаа залуучуудыг ажил хичээлээ орхиод, хүйтэн бороонд хүүхдээ тэврээд талбай дээр гарч ирэхэд хүргэв. Учир явдлыг тайлбарлах илүүц биз…

Ер нь бол ПР-ын гэх тодотголтой Засгийн газар үнэнд гүйцэгдэж байгаа нь энэ юм. Улаанбаатар хотын төв талбайд залуус гарч ирж жагсаал хийж, цахим орчинд ерөнхий сайдыг огцрохыг шаардаж, УИХ-ын Тамгын газрын нийтийн өргөдлийн системд ерөнхий сайдыг огцруулах өргөдлийг гаргаж тэр нь тэр даруй 20.000 давсан хүний дэмжлэг аваад байна.

Энэ нөхцөл байдалд хариу арга хэмжээ авахаар алдарт Гэрэгэ-15 давхараас сенсацийг сенсацаар дарах аргаа хэрэглэсэн ч түүнд нь олон нийт хууртахаасаа нэгэнт өнгөрчээ.

Тэдний сүүлчийн сумнуудын нэг нь “Хаан Банк хакеруудын халдлагад өрсөн” гэх хуурамч мэдээлэл байв. Яг л нөгөө аргаараа хаанаас нь ч харсан хуурамч хаягаараа худал мэдээллээ постлож, түүнийг олон зуун хуурамч хаягаар машин , гар утас, байр орон сууцны гэх мэт зарын групуудээр шэйрлэж нууц үгээ солиорой гэж ээ.

  • НЭГ: Магадгүй иргэд олон нийт зарим нь итгэж эхний хэдэн мянган хүн нууц үгээ солихоор интернэт банкруугаа нэвтрэх, нууц үгээ өөрчлөх оролдлогуудыг хийсэнээр банкны АПП яг нөгөө ногдол ашиг тараах, НӨАТ-ын буцаан олголтын үе шиг ачаалал үүсч дараагийн хүмүүс нэвтэрч чадахаа болино. Энэ үед хүмүүс нээрээ банкны АПП-руугаа нэвтэрч болохгүй байна ш дээ үнэхээр хакердуулчихжээ, миний мөнгө хаана байна гэж шуугицгаана. Ингээд анхны худал мэдээнд итгээгүй байсан хүмүүс ч итгэж эхэлсэнээр бүүр олуулаа банкны АПП-руугаа нэвтрэх оролдлого хийж эхэлнэ.
  • ХОЁР: Энэ үед банкнаас халдлагад өртөөгүй гэж албан ёсоор мэдэгдэж болох ч хүмүүс итгэхгүй. Халдлага эсвэл худал мэдээлллээс болж хүмүүс банкны АПП руугаа нэвтрэх гэсэн нэгэн зэрэг олон мянган оролдлогоос болж системд ачаалал үүссэн гэдгийн ялгааг яаж ч тайлбарлаж, харуулж, ойлгуулж чадахааргүй нөхцөл байдал үүснэ.
  • ГУРАВ: Хэрэв яг ийм нөхцөл байдлыг энэ сенсаци үүсгэж тодорхой хугацаанд үргэлжилвэл маш хортой, тодорхой хэмжээний хохирол дагуулсан үйл явдал болох байлаа. Ингээд Ерөнхий сайд, түүний хүү, хүүгийн найз охин, охины аав нарын сеснаци дарагдаж гэрэгэ оффисын 15 давхарт шампасны бөглөө мулт үсрэх ёстой байсан байх…

Харин хаа очиж ПР-ын Засгийн газрын ачаар хоосон амлалт, худал ПР-т нь итгэж, алдаж онож явсаар Монголчууд маань худал мэдээний эсрэг дархлаатай болчихсон юмуу даа гэж дүгнэж болохоор санагдав.

Show Comments (0) Hide Comments (0)
Subscribe
Notify of
guest
0 Comments
Oldest
Newest Most Voted
Inline Feedbacks
View all comments
0
Would love your thoughts, please comment.x
()
x