МЕС судалгааны төвийн 2025 оны 8-р сарын судалгаагаар Монгол Улсын Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн -23% сөрөг үнэлгээгээр жагсаалтын нэгдүгээрт эрэмбэлэгдлээ. олон нийтийн дунд шүүмжлэл улам нэмэгдэж байна.
Б.Чойжилсүрэнгийн хариуцсан эрчим хүчний салбар сүүлийн жилүүдэд томоохон бүтээн байгуулалтын ажлууд гацаж, Улаанбаатар хотын цахилгаан болон дулааны станцууд дээр осол, гэмтэл гарч, нийслэлийн иргэд эрчим хүч, дулааны хязгаарлалтанд ороод байна. Ирэх өвөл маш том эрсдэл, хохиролтой нийслэлчүүд тулгарах эрсдэлтэйг мэргэжлийн хүмүүс анхааруулж сануулсаар байна.
Хариуцсан салбар нь онц байдал зарлаж, станцууд осол аваар гарсан байхад Б.Чойжилсүрэн аймгийн ойдоо анхаарал хандуулж нойр хоолгүй явсанаа, бас миний багц хэмээн татвар төлөгчдийн мөнгийг хууль зөрчиж зарцуулсанаа өөрийн амаар хэлсэн. Үүнийг нь сонссон олон нийтийн шүүмжлэл цахим орчинд дээд цэгтээ тулаад байгаа юм.
Судалгаанд оролцсон иргэдийн 23% нь Б.Чойжилсүрэнийг “үйл ажиллагаа нь огт таалагддаггүй” улстөрчөөр нэрлэсэн нь түүнийг Монголын улс төрийн хамгийн сөрөг дүр болгож байна.
Сөрөг үнэлгээ хамгийн өндөртэй улстөрчид
- Б.Чойжилсүрэн — -23% (өмнөх сартай харьцуулахад -6% буурсан)
- Б.Жавхлан — -21% (-1%)
- Г.Занданшатар — -17% (-1%)
- Т.Доржханд — -17% (+3%)
- Д.Амарбаясгалан — -15% (+1%)
- Х.Баттулга — -14% (-2%)
- Н.Учрал — -14% (+2%)
- Л.Оюун-Эрдэнэ — -13% (+1%)
- У.Хүрэлсүх — -12% (+1%)
- П.Наранбаатар — -10% (-1%)
