АНУ Украинд 725 сая ам.долларын нэмэлт тусламж үзүүлнэ

admin
By admin
1 Min Read

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений мэдээлснээр АНУ Украинд 725 сая ам.доллар бүхий зэвсгийн нэмэлт тусламж үзүүлэхээр болжээ.

Пуужин, сум, явган цэргийн эсрэг мина болон бусад зэвсэг дээрх тусламжийн багцад багтсан аж.

Блинкений мэдэгдэлд “АНУ болон 50 гаруй улс Украиныг Оросын түрэмгийллээс өөрсдийгөө хамгаалах чадалтай байлгахад нэгдмэл байр суурьтай байгаа” гэж дурджээ.

Мөн Германы канцлер Киевд айчлах үеэрээ Украинд 650 сая еврогийн тусламж үзүүлэхээ мэдэгдээд байна.

Ерөнхийлөгч Жо Байдены бүрэн эрхийн хугацаа ирэх оны нэгдүгээр сарын 20-нд дуусаж буй. Тэрбээр үүнээс өмнө энэ онд Конгрессоос баталсан зэвсгийн тусламжийн бүх санг Украинд зарцуулна хэмээн мэдэгдсэн.

Харин ирэх онд тангаргаа өргөх Дональд Трамп дайныг дуусгана хэмээн амласан. Түүний шинэ засаг захиргаа Украинд ямар ач холбогдолтой байх нь шинжээчдийн анхаарлыг татаж байна. 

Трамп дайныг зогсоох төлөвлөгөө танилцуулсан чөлөөнд гарсан генерал Кэйт Кэллоггийг Украины асуудал хариуцах төлөөлөгчөөр сонгосон.

Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Володимир Зеленський Украин Умард Атлантын Гэрээний Байгууллага /НАТО/-ын гишүүнээр элсэх нь дайныг дуусгаж магадгүй хэмээн мэдэгдсэн юм. 

Share This Article
Сэтгэгдлээ энд бичнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *