Тайланд, Камбож улс 817 км (508 миль) урт газрын хил дагуух тодорхойгүй зурвасуудын харьяаллын талаар декад гаруйн турш маргалдаж ирсэн. Үүн дотроос эртний хиндү шашны сүмүүд болох Та Моан Том (Ta Moan Thom) болон 11-р зууны Прэах Вихээр (Preah Vihear) сүмүүдийг хэний эзэмшил вэ гэсэн маргаан хамгийн гол сэдэв байсаар иржээ.
Тэгвэл энэ асуудлаас үүдэж ойрын өдрүүдэд хилийн маргаан нь хурцадмал байдалд шилжээд байгаа Тайланд болон Камбож улсуудын цэрэг зэвсгийн хүчний харьцуулалтыг та бүхэнд хүргэж байна.
| Үзүүлэлт | Камбож | Тайланд |
|---|---|---|
| Батлан хамгаалах төсөв (2024) | $1.3 тэрбум | $5.73 тэрбум |
| Идэвхтэй цэргийн алба хаагч | 124,300 хүн | 360,000+ хүн |
| Зэвсэглэл, техник | Харьцангуй хязгаарлагдмал | Орчин үеийн, төрөл бүрийн |
| Цэргийн чадавхи | Хязгаарлагдмал | Сайн санхүүжүүлэлттэй, том хүчин |

Эх сурвалж: Reuters
