Путин: Украины асуудлаар Трамптай тохиролцоонд хүрэхэд бэлэн

admin
By admin
2 Min Read


ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин пүрэв гарагт сэтгүүлчидтэй уулзаж, асуултад хариулах үеэрээ Украины асуудлаар Трамптай тохиролцоонд хүрэхэд бэлэн гэдгээ хэлжээ.

Трамп Ерөнхийлөгчөөр сонгогдоод Орос-Украины дайныг дуусгана гэж амласан ч хэрхэн үүнийг шийдвэрлэхээ мэдээлээгүй.

Путин “Бид хэлэлцээ хийх, тохиролцоонд хүрэхэд бэлэн гэдгээ үргэлж илэрхийлсээр байсан” гэсэн юм. Түүний үзэж буйгаар Украинд одоо тулалдах хүсэлтэй хүмүүс буурч байгаа бөгөөд цаашид дайнд оролцох хүн үлдэхгүй аж. 

Мөн Украины эрх баригчидтай хэлэлцээ эхлүүлэхэд ямар нэг урьдчилсан нөхцөл тавихгүй, хэлэлцээ хийхэд бэлэн гэсэн. Гэхдээ энэ тохиролцоог Украины парламентын оролцоогүйгээр хууль ёсны болгох боломжгүй гэв.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленськийн бүрэн эрх энэ оны гуравдугаар сард дуусгавар болсон ч дайны үеийн хуулийн дагуу бүрэн эрхийнх хугацаа сунгагдсан.

Оросын талтай тохиролцоонд хүрье гэвэл Зеленський сонгуулиар дахин сонгогдох шаардлагатайг Путин онцолжээ.

Путин Киевтэй түр зуурын гал зогсоох бус, Украиныг оролцуулсан урт хугацааны энхийн хэлэлцээр хийх хэрэгтэй гэж мэдэгдсэн байна.

Тэрбээр Курск муж дахь Украины цэргүүдийг гаргана гэж хэлсэн ч хэзээ гэдгийг тодорхой хэлээгүй. Мөн дайны үр дүнд Оросын эдийн засагт өөрчлөлт орж, инфляц нэмэгдэж байгааг дурдсан. 

Гэсэн ч эдийн засгийн өсөлт нь Их Британи болон бусад орноос өндөр байгааг онцлов. 

Сэтгүүлч түүнээс арай өөрөөр хийх боломжтой зүйл байсан уу гэж асуухад 2022 онд биш, арай эрт цэргүүдээ Украин руу илгээх ёстой байсан. Мөн дайнд илүү сайн бэлтгэлтэй байх ёстой байсан гэжээ.

Эх сурвалж: Reuters

Share This Article
Сэтгэгдлээ энд бичнэ үү!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *